Болгарын фермерүүд Украинаас газар тариалангийн бүтээгдэхүүн импортолж байгааг эсэргүүцэн, эсэргүүцлийн арга хэмжээнд нэгджээ. Энэ талаар Форбс сэтгүүл мэдээлсэн байна.
Украинаас улаан буудай, эрдэнэ шиш, рапс, наран цэцгийг импортлохыг хориглосон шийдвэрийг эрх баригчид цаашид сунгахгүй болсон бөгөөд энэ нь Болгарын газар тариалан эрхлэгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Улмаар фермерүүд эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдсэн байна.
Дотоодын газар тариалангийн бүтээгдэхүүнээ борлуулахад саад учруулан Украинаас бүтээгдэхүүн импортолж буйг эсэргүүцсэн тэд дайнаас үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнийг бүрэн хэмжээгээр нөхөн төлөхийг шаарджээ. Түүнчлэн есдүгээр сарын 30-ны дотор фермерүүдэд нөхөн төлбөр олгохыг шаардсан байна.
Улмаар Болгарын Хөдөө аж ахуйн сайд эсэргүүцэл зохион байгуулагчдын хэлэлцээрт урьжээ. Түүнчлэн Украины талтай ч нэмэлт хэлэлцээр хийхээр зэхэж байгаа гэнэ. Ийм хэлэлцээр хийснээр нөхцөл байдлыг тодруулах хүртэл Украиныг экспортоо түр зогсоох хүсэлт тавихаар эрмэлзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |