Кот-д'Ивуарт үл мэдэгдэх өвчний улмаас олон хүн нас баржээ
2023-09-19


Кот-д’Ивуарын нэгэн сууринд үл мэдэгдэх өвчин тархаж, олон хүн амиа алдаж, 60 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар РБК мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үл мэдэгдэх өвчний улмаас долоон хүн нас барж, 59 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн ихэнх нь хүүхдүүд байгаа гэнэ.

 

Тодруулбал, 5-12 насны хүүхдүүд голчлон энэ өвчнөөр өвджээ. Өвчний шинж тэмдэг нь бөөлжих, суулгах байдлаар илэрч байгаа гэнэ. Энэ өвчин чухам ямар өвчин болохыг нутгийн эмч нар хараахан оношилж чадаагүй байгаа гэнэ.

 

Өвдсөн хүүхдүүдийн эцэг эхийн өгүүлснээр, өвчний шалтгаан нь эрдэнэ шишийн каштай холбоотой байж магадгүй аж. Өвдөж нас барсан нэг хүүхдийн ээжийн өгүүлснээр, хүүдээ эрдэнэ шишийн каш чанаж өгсний дараа хүү нь гүйлгэж, улмаар бөөлжиж эхэлжээ. Улмаар эм өгсөн ч тус бололгүй, эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
яг үнэн. хоолгүй байж нээх олон хүүхэд гаргадаг
2023-09-21
Зочин:
Харуудын тоо толгойг цөөлмөөр байна.
2023-09-19
яг үнэн. хоолгүй байж нээх олон хүүхэд гаргадаг