Ван И, Сергей Лавров нар хэлэлцээ хийжээ
2023-09-19

ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын нийслэл Москва хотноо хэлэлцээ хийжээ. Энэ талаарх мэдээллийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ван И, Сергей Лавров нарын хэлэлцээ есдүгээр сарын 18-нд болжээ. Уулзалтын үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нар олон улсын тогтвортой байдлыг дэмжих, олон туйлт ертөнцийг бүтээх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Ван И уулзалтын үеэр Орос, Хятадын хамтын ажиллагаа нь гуравдагч орнуудын эсрэг чиглэгдээгүй, хоёр улс хараат бус бодлого явуулж байгаа хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Ван И есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Стратегийн аюулгүй байдлын асуудлаарх Орос, Хятадын зөвлөгөөнд оролцох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин