Энэтхэгийн Гадаад хэргийн яам Канадын өндөр албан тушаалын дипломатчийг нутгаасаа хөөн гаргахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг Индиа Таймс сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын дипломатч тав хоногийн дотор Энэтхэгийг орхин гарах ёстой аж. Энэ шийдвэр нь Энэтхэгийн дипломатчийг хөөхөөр болсон Канадын эрх баригчдын үйлдэлд өгч буй хариу юм байна.
"Канадын дипломатчид манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаанд оролцох болсон нь" Энэтхэгийн эрх баригчдын санааг зовоож байгаа гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. "Энэтхэг дэх Канадын дээд комиссарыг өнөөдөр дуудан уулзаж, Энэтхэгт байрлах Канадын өндөр албан тушаалын дипломатчийг хөөн гаргахаар болсон тухай Энэтхэгийн засгийн газрын шийдвэрийг дуулгасан" гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Үүнээс өмнө, мөн л есдүгээр сарын 19-ний өдөр Канад улс Энэтхэгийн өндөр албан тушаалын дипломатчийг хөөн гаргахаар болсон тухай мэдээлэл гарсан юм. Энэ дипломатч тагнуул хийж байсан байж болзошгүй гэж Канадын тал мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |