"Почта России" буюу Оросын шуудан Монголын "Монгол Шуудан"-тай хамтран Монгол Улсаас Оросын Екатеринбург хот руу хүргэлт илгээх газрын хил дамнасан чиглэлийг шинээр нээжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
"Төмөр зам болон автомашины тээвэрлэлт бүхий, Орос, Монголыг холбосон чиглэлийг "Почта России" нээлээ. Энэ чиглэлийн эцсийн цэг нь Екатеринбург хот байна" гэж "Почта России" мэдээлсэн байна.
Ийм чиглэл нээснээр Хятад, Орос, Монголын хооронд шуудан солилцооны шинэ зам нээгдэхийн дээр хүргэлтийн зардлыг багасгана гэж онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |