iPhone 15 гар утсыг буруу цэнэглэвэл эвдэрнэ гэдгийг сэрэмжлүүлжээ

iPhone 15 гар утсыг буруу цэнэглэвэл эвдэрнэ гэдгийг сэрэмжлүүлжээ

Үүний зэрэгцээ, баталгаагүй цэнэглэгчийг олон нийтийн газарт байх тэжээлийн эх үүсвэрт залгахгүй байхыг Жонс анхааруулсан байна. Олон нийтийн газарт байх тэжээлийн эх үүсвэрт зочид буудлын өрөө, онгоц, автомашин зэрэгт байх залгуурууд багтах юм.

Дэлгэрэнгүй
Литва ЕХ-оос буцаж байгаа Оросын дугаартай машиныг оруулахгүй

Литва ЕХ-оос буцаж байгаа Оросын дугаартай машиныг оруулахгүй

Оросын автомашинуудыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Европын орнууд ээлж дараалан гаргасаар байна. Латви улс энэ долоо хоногоос эхлээд ОХУ-аас ирж буй, Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй, харин Европын холбооноос буцаж байгаа машиныг саадгүй нэвтрүүлэхээр болсон юм. Харин Литва улс машинтайгаа яваа орос иргэдийг Европт нь "гацаахаар" шийджээ. 

Дэлгэрэнгүй
Германы генерал Украины дайныг 2032 он хүртэл үргэлжилнэ гэв

Германы генерал Украины дайныг 2032 он хүртэл үргэлжилнэ гэв

Украин дахь дайн 2032 он хүртэл үргэлжилж болзошгүй гэж Германы Засгийн газар, Зэвсэгт хүчин таамаглаж байгаа гэнэ. Энэ талаар Бундесварын хошууч генерал, Батлан хамгаалах яаман дахь Украины нөхцөл байдлыг хариуцсан төвийн тэргүүн Кристиан Фройдинг мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Саудын Арабт хоёр цэргийн алба хаагчийг төрөөс урвасан хэргээр цаазлажээ

Саудын Арабт хоёр цэргийн алба хаагчийг төрөөс урвасан хэргээр цаазлажээ

Шүүгдэгчид шүүх хурлын явцад гэм буруугаа хүлээжээ. Улмаар хааны зарлигийн дагуу Таиф хотод пүрэв гарагт цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Өмнө нь, 2021 оны дөрөвдүгээр сард энэ улсад төрөөс урвасан, дайсантай хамтран ажилласан гэж гурван цэргийн алба хаагчийг буруутгаж, цаазлаж байв. 

Дэлгэрэнгүй
FT: Хятадын Батлан хамгаалахын сайдыг халж, хэрэг үүсгэн шалгаж байна

FT: Хятадын Батлан хамгаалахын сайдыг халж, хэрэг үүсгэн шалгаж байна

БНХАУ-ын Сайд Батлан хамгаалахын сайд Ли Шаньфу хоёр долоо хоногийн туршид олны өмнө гараагүй байна. Энэ нь тэрбээр албан тушаалаас халагдаж, шалгагдаж байгаатай холбоотой гэж The Financial Times сонин Америкийн албан тушаалтнууд болон Америкийн тагнуулын мэдээлэлтэй танилцсан хоёр хүнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Байден, Зеленский нар уулзана

Байден, Зеленский нар уулзана

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд очихоор болжээ. Энэ талаар нэрээ нууцалсан Украины албан тушаалтнаас авсан мэдээлэлтэйгээр NBC мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Ливийн Дерна хот үерийн улмаас холбоо харилцаагүй болж, хог шаварт дарагджээ

Ливийн Дерна хот үерийн улмаас холбоо харилцаагүй болж, хог шаварт дарагджээ

Эх сурвалжийн мэдээлснээр, Дерна  "сүнс хот" болон хувирсан гэнэ. Холбоо харилцааны шугам бүрэн эвдэрч, үүрэн холбоо, интернет ажиллахгүй байгаа аж. Хотын гудамж үндсээрээ булгарсан мод, эвдэрсэн машинуудаар дүүрчээ. Мөн энэ бүсэд нисэх буудал, далайн боомтуудыг хаасан байна. 

Дэлгэрэнгүй
Диана гүнжийн цамц дуудлага худалдаагаар 1,14 сая доллараар зарагджээ

Диана гүнжийн цамц дуудлага худалдаагаар 1,14 сая доллараар зарагджээ

Диана гүнж энэ цамцаа өмсөж байгаад цоолж, улмаар энэ цамцыг Букингемийн ордон үйлдвэрлэгч рүү буцааж, элэгдэлд орсон хэсгийг засаж өгөх эсвэл яг ийм шинэ цамц илгээхийг хүссэн захидал илгээж байжээ.  Ингээд ижилхэн цамцыг үйлдвэрлэгч оёж өгсөн бөгөөд харин анхны загвар нь алдагдсанд тооцогдож байв. Харин 2023 оны гуравдугаар сард үйлдвэрлэгчийн байрны дээвэр дээр байсан эд зүйлс бүхий хайрцагнаас Диана гүнжийн цамцны анхны хувилбарыг олсон аж. 

Дэлгэрэнгүй
Байдены хүү зэвсэг хадгалж байсан хэрэгт буруутгагдав

Байдены хүү зэвсэг хадгалж байсан хэрэгт буруутгагдав

Америкийн Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг таван жилийн өмнө худалдан авсан зэвсэгтэй холбоотойгоор буруутгажээ. Түүнийг зэвсэг худалдан авах, хадгалах зориулалтаар бөглөдөг маягт дээр хуурамч мэдээлэл бөглөсөн хэрэгт буруутгаж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Чехэд зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлджээ

Чехэд зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлджээ

Осол гарсны улмаас Млада-Болеслав-Нимбурк чиглэлийн орон нутгийн төмөр замыг түр хаасан байна. Одоо ослын шалтгааныг холбогдох албаныхан тодруулахаар ажиллаж байгаа аж.

Дэлгэрэнгүй
АНУ-д хлорын хүчил тээвэрлэж явсан вагон дэлбэрчээ

АНУ-д хлорын хүчил тээвэрлэж явсан вагон дэлбэрчээ

Америкийн Небраска мужийн төмөр замын өртөөн дээр вагон дэлбэрчээ. Энэ вагон хлорын хүчил тээвэрлэж явсан бөгөөд осол болсны дараа ойролцоох хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн гэж NBC мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Польшид HIMARS шуурган галын системийн үйлдвэр нээгдлээ

Польшид HIMARS шуурган галын системийн үйлдвэр нээгдлээ

Энд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш зэвсэг, цэргийн техник үйлдвэрлэгч барууны компаниуд Европт шинээр салбар үйлдвэр байгуулах тал дээр идэвхтэй арга хэмжээ авсаар ирсэн. Тухайлбал, наймдугаар сард Германы  Rheinmetall концерн Леопард танкны үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахын тулд Украин дахь танкны үйлдвэрүүдийг түрээслэхээр шийдсэн юм. Түүнчлэн долдугаар сард Туркийн  Baykar  компани Bayractar цохилтын дрон үйлдвэрлэх үйлдвэрийн барилгыг эхлүүлсэн бол наймдугаар сарын сүүлээр Британийн  BAE Systems зэвсэг үйлдвэрлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхийн тулд Украинд офис нээж байв. 

Дэлгэрэнгүй
Шон Пенн: Оросуудыг буудах суманд нэмэрлэхийн тулд Оскарын баримлаа хайлуулъя гэж ч бодож байсан

Шон Пенн: Оросуудыг буудах суманд нэмэрлэхийн тулд Оскарын баримлаа хайлуулъя гэж ч бодож байсан

Шон Пенний өгүүлснээр, Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Володимир Зеленскийд үг хэлэх боломж олгоогүйд ихээхэн санаа зовниж байсан гэнэ. Чухам ямар шалтгаанаар үг хэлэх боломж олгоогүйг тэрбээр ойлгоогүй, тиймдээ ч Оскарын баримлаа устгах санаа ч төрж байсан гэж Шон Пенн ярьжээ.

Дэлгэрэнгүй
Ливид тохиосон үерийн гамшигт 20 мянган хүн амиа алджээ

Ливид тохиосон үерийн гамшигт 20 мянган хүн амиа алджээ

Байгалийн гамшигт өртөж, ноцтой хохирол амссан Ливийн Дерна хот олон улсын тусламж авч эхэлжээ. The Guardian сонины мэдээлснээр, Египет, Тунис, Арабын Нэгдсэн Эмират Улс, Турк, Катараас аврах багууд Ливид очсон байна. 

Дэлгэрэнгүй
Өмнөд Солонгос: ОХУ дайнд Хойд Солонгосын зэвсэг ашиглаж байгааг батлах баримт бий

Өмнөд Солонгос: ОХУ дайнд Хойд Солонгосын зэвсэг ашиглаж байгааг батлах баримт бий

ОХУ Украинд дайн өдүүлсний дараа зэр зэвсгийн нөөцөө шавхаж, улмаар Хойд Солонгосоос төрөл бүрийн зэвсэг авч байгаа талаарх мэдээлэл гарсаар ирсэн. Энэ удаад Ким Жон Ун ОХУ-д айлчилсан нь ч зэвсгийн хэлэлцээр хийхтэй холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байв.ОХУ Хойд Солонгосоос зэвсэг авч, үүнийгээ Украины эсрэг дайнд ашиглаж байгаа гэдгийг Өмнөд Солонгос эртнээс л баталж байгаа гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
Төрийн албан хаагчдыг iPhone ашиглахыг хориглосон гэх мэдээллийг БНХАУ няцаав

Төрийн албан хаагчдыг iPhone ашиглахыг хориглосон гэх мэдээллийг БНХАУ няцаав

Хятадын эрх баригчид төрийн байгууллагуудын албан хаагчдыг  iPhone болон бусад гадаадын брендийн ухаалаг төхөөрөмжийг ажил дээрээ ашиглах, офист авчрахыг хориглосон гэсэн мэдээллийг энэ сарын эхээр The Wall Street Journal  сонин дамжуулж байлаа. Харин энэ мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам няцаажээ.

Дэлгэрэнгүй
НАСА Үл танигдах нисдэг биетийг тусгайлан судална

НАСА Үл танигдах нисдэг биетийг тусгайлан судална

"Бид бусад ертөнц рүү одоогоор хүрч чадахгүй байгаа нөхцөлд бидэн дээр хүрч ирж чадсан харийнхныг технологийн тал дээр биднээс хавьгүй илүү хөгжсөн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Харийнхан үнэхээр л дэлхий дээр ирдэг бол НАСА энэ талаар бүгдийг мэдэхийг хүсэх нь мэдээж хэрэг" хэмээн Нельсоны орлогч Никола Фас өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
2026 онд Дубайд нисдэг такси үйлчилгээнд гарна

2026 онд Дубайд нисдэг такси үйлчилгээнд гарна

"Joby Aviation”-ы загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 240 гаруй км зайд нисэж чадах бөгөөд босоо чиглэлд хөөрч, буудаг, хамгийн дээд хурд нь 320 км/цаг аж. 

Дэлгэрэнгүй
Ливи: Үерийн нөхцөл хүндэрч, амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж байна

Ливи: Үерийн нөхцөл хүндэрч, амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж байна

Эх сурвалжийн мэдээлснээр, үерийн далан сэтэрч, хот бүхэлдээ усанд автан, үерийн урсац олон хүнийг тэнгис рүү урсгасны улмаас 6000 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн сураггүйд тооцогдож байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Мароккод нурангин дор хоёр өдөр байсан охидыг аварчээ

Мароккод нурангин дор хоёр өдөр байсан охидыг аварчээ

Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, нурангинд даруулсан охид азаар хөнгөн гэмтэлтэй байгаа гэнэ. Харамсалтай нь, Нюра охин ахыгаа, 11 настай охин ээжийгээ байгалийн гамшгийн улмаас алджээ.

Дэлгэрэнгүй