Америкийн нэрт дуучин Ариана Гранде нөхөр Далтон Гомесоос салахаар болжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Хэвлэлд мэдээлснээр, поп дива болон түүний нөхөр өөр хоорондоо ямар нэг гомдол, шаардлага тавихгүйгээр салахаар болжээ. Хоёр жилийн өмнө гэрлэсэн Ариана, Далтон нар салах гэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долдугаар сард л гарч байлаа. Тэд бичиг баримтаа цэгцлэх, гэр бүлээ цуцлуулах асуудалд хоёр сарын хугацаа шаардагдсан аж.
Грандегийн гаргасан өргөдөлд гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгааныг "эвлэрэх боломжгүй санал зөрөлдөөн" хэмээсэн байна. Тэд шүүхэд хандахаасаа өмнө бүхий л асуудлыг цэгцэлсэн гэнэ. "Бид гэрлэлт цуцлуулах явцын үе шат бүр дээр нэгнээ хүндэлж, халамж тавьж байсан" хэмээн Ариана Гранде өгүүлжээ.
Өмгөөлөгчдийн өгүүлснээр, Гранде болон түүний нөхөр гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэрлэлтийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний дагуу Далтон Грандегаас зохих хэмжээний мөнгө авах аж. Тэд салсан ч нөхөрсөг харилцаагаа хадгалж үлдсэн, байнга утсаар ярьдаг гэж өмгөөлөгчид нь өгүүлжээ.
Одоо Ариана Гранде "Wicked" кинонд хамтран тоглосон Итан Слейтертэй болзож байгаа гэнэ. Итан ч мөн хоёр сарын өмнө гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |