Уулын Карабах дахин халуун цэг боллоо
2023-09-20

Газар нутгийн маргаантай Армени, Азербайжан улс сөргөлдсөөр олон жилийн нүүрийг үзэж байв. Хамгийн сүүлд гурван жилийн тэртээ цус асгаруулж байсан хоёр тал дахин дайтаж эхэлжээ. 

 

Тодруулбал, есдүгээр сарын 19-ний өглөө Азербайжан Уулын Карабахын нутаг дэвсгэр дээр "алан хядах ажиллагааны эсрэг арга хэмжээ" гэж нэрлэгдсэн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан юм. Үүний дараа Уулын Карабахын нутаг дэвсгэр дээр хилийн шугамын дагуу байлдаан эхэлсэн талаар хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн. Азербайжаны Зэвсэгт хүчин артиллер болон пуужин, цохилтот дрон, байлдааны нисэх хүчин ашиглаж Уулын Карабахд цохилт өгч байгаа талаар энэ мэдэгдэлд онцолжээ. 

 

Гурван жилийн дараа мөргөлдөөн дахин эхлэх болсон нь есдүгээр сарын 19-нд шилжих шөнө мина дэлбэрсний улмаас Азербайжаны зургаан иргэн амиа алдсантай холбоотой аж. Гэхдээ үүнээс ч өмнө хэдэн долоо хоногийн туршид Азербайжан Арменийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутган, Армений цэргүүд шинэ байршил эзлэх болсон гэх мэдээллийг Азербайжаны тал өгч байлаа.

 

Үүний зэрэгцээ Азербайжаны цэргүүд Карабахын ойролцоо цэргээ татан төвлөрүүлж байгаа, Израилиас Азербайжан руу шинээр зэвсэг нийлүүлэх болсон талаарх мэдээлэл гарч байв. Энэ нь Азербайжаны тал шинэ байлдааны ажиллагаанд бэлтгэж байгааг харуулсан гэж шинжээчид онцолсон байна.

 

Ингээд Азербайжан тусгай ажиллагаа эхлүүлснээр Уулын Карабахд цохилт өгч, улмаар Уулын Карабахд 25 хүн амиа алдаж, 138 хүн шархаджээ. Нөхцөл байдал дахин хурцадсаны улмаас Европын холбоо, АНУ, ОХУ Азербайжанд хандан байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан бол Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулахыг шаардсан байна. Ингээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг есдүгээр сарын 21-ний өдөр зарлан хуралдуулахаар болжээ. 

 

Сөргөлдөөний эхлэл 

 

Одоогоос гурван жилийн өмнө "44 өдрийн дайн" гэж нэрлэгдсэн Карабахын хоёр дахь дайн болж байлаа. Армени болон Уулын Карабахын Бүгд Найрамдах улсад энэ мөргөлдөөнийг "Арцахын хоёрдугаар дайн", "Эх орны дайн" хэмээн нэрлэдэг юм.  Энэ нь 1994 оноос хойш хоёр талын хооронд гарсан хамгийн их цус урсгасан мөргөлдөөн бол, энэ үйл явдлын улмаас хоёр тал тус бүр 7-8 мянган хүнээ алдаж байв.

 

Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхэлсэн юм. Армени Уулын Карабахыг өөрийн талд шилжүүлэх талаар хэдэнтээ асуудал хөндсөн ч энэ асуудал дэмжигдээгүй.

 

1988 оны долдугаар сарын 12-ны өдөр Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүнчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй эгсэн тогтоол гаргаж байжээ. Улмаар 1988 оны есдүгээр сараас арменчууд болон азербайжанчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхэлсэн байна. 1990 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоон, 1991 оны дөрөв, тавдугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

 

Уулын Карабахын сөргөлдөөн нь хуучин Зөвлөлтийн орнуудын нутаг дэвсгэр дээр гарсан анхны томоохон зэвсэгт сөргөлдөөн болсон юм. Энэ сөргөлдөөнд хоёр тал хоёул галт зэвсэг төдийгүй ЗХУ задарснаас хойш Бүгд Найрамдах улсуудад үлдсэн хүнд хуягт техник, артиллери, нисэх хүчнийг ашигласан байна. 

 

Энх тайвныг тогтоосон нь

1994 оны тавдугаар сарын тавны өдөр Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ. 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

 

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм. Хамгийн сүүлд, 28 дахь удаагийн уулзалт 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

 

2020 онд болсон мөргөлдөөнийг зогсоох гал зогсоох хэлэлцээрийг 2020 оны 11 дүгээр сарын 10-нд сөргөлдөгч талууд байгуулж байв.  Арцахын хоёрдугаар дайныг  дараа ОХУ-ын энхийг сахиулагчид Уулын Карабахд үүрэг гүйцэтгэх болсон юм. Азербайжан болно Нахичевын автоном ит тойргийн баруун бүсүүдийн хооронд Армениар дамжих тээврийн харилцааг нээж, тээврийн хяналтыг Оросрын Хилийн алба хэрэгжүүлж эхэлсэн. Гурван жилийн өмнө болсон тулааны явцад таван хот, 4 суурин, 286 тосгон, Азербайжан, Ираны хил бүхэлдээ Азербайжаны хяналтад орсон юм.

 

Талуудын шаардлага 

Азербайжан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, дүрвэгчид болон шилжин суурьшигчдыг Уулын Карабах руу буцаах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Зөвхөн энэ шаардлага хангагдсан нөхцөлд л Азербайжан Уулын карабахын статусыг тодорхойлох, энэ бүс нутгийг бүгд найрамдах улсын. бүрэлдэхүүнд өөртөө засах эрх олгох талаар хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгддэг байна. 

 

Харин Арменийн хувьд Уулын Карабах бие даасан статустай байх ёстой гэж үздэг бөгөөд Азербайжаны бүрэлдэхүүнд эргүүлэн оруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Уулын Карабахын статусыг олон улс хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үздэг байна. 

 

Хоёр талын хүчний харьцаа 

 

Азербайжаны арми 70 мянга орчим хүнтэй. Харин Арменийн зэвсэгт хүчин 45 000 хүнтэй бол Уулын Карабахын армид 20 000 дайчин байдаг гэж КП агентлаг мэдээлжээ. 

 

Азербайжаны танкийн тоо 320, Арменийнх 108, Уулын Карабахынх 250. БМП, БТР Азербайжанд 350 байгаа бол Арменид 300, Уулын Карабахд 300 бий.

 

Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний тухайд Азербайжанд 45 зенит пуужингийн комплекс, Арменид 20, Уулын Карабахд 4 байдаг аж. 

 

Азербайжанд 57 онгоц, Арменд 19, Уулын Карабахд хоёр байдаг бол нисдэг тэрэгний тухайд Азербайжанд 35, Арменид 31, Уулын Карабахд 10 байдаг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Пээ:
Будлианы эзэд Москва д байгаад 1993-4 онуудад Арменд алтан боломж гарч дайнд ялаад эзэлж авсан ч Москва аас шахсаар өөртөө нэгдэх боломжийг Арменаар өөрсдөөр нь гаргуулсан юм. Тэгэхгүй бол Азерт Оросууд бас нүүр алдах гээд болохгүй байсан хэрэг. Армен өөрсдөөсөө болсон учраас одоо бараг авралгүй ингээд нэг мөр дууссан нь ч дээр дээ
2023-09-21
Шаа хөлдүү хөдөөний орк иваны бөгсний үс минь
2023-09-20
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-20
Шаа хүү минь, нутгийнхан хил хязгаараа тогтоолгүй яахав дээ
2023-09-20
Оросууд анх будилааннтай хил тогтоож өгөөд дандаа хөршүүдээ хооронд нь алалцуулж дунд нь тоглож ирсэн новшийн улс.Ивануудын хөршүүд бүгд хоорондоо газар нутгийн будилаантай
2023-09-20
Шаа хүү минь, нутгийнхан хил хязгаараа тогтоолгүй яахав дээ