Латвид амьдардаг, латви хэлний шалгалтад хангалттай дүн аваагүй болон хэлний шалгалтад бүртгүүлээгүй Оросын иргэдийг Латви улс нутгаасаа албадан гаргахаар болжээ.
Москва таймс сонины мэдээлснээр, ирэх долоо хоногоос эхлэн ОХУ-ын иргэд гурван сарын дотор Латвиас зайлшгүй гарах шаардлагатай талаар тусгасан мэдэгдэл хүлээн авах гэнэ. Латви улсын Иргэншил, цагаачлалын хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, латви хэлний шалгалтад бүдэрсний улмаас Латвиас гарах мэдэгдэл авах хүний тоо 3600 орчим байгаа аж. Тэдэнд Латвийг орхин гарахад 90 хоногийн хугацаа өгч байгаа юм байна.
Латви улсад шинэ хууль үйлчилж, байнгын оршин суугчийн зөвшөөрөл авах гадаадын иргэд латви хэлний мэдлэгээ шалгуулах шаардлагатай болсон юм. Одоогоор Оросын 25 мянган миргэн энэ улсад оршин сууж байгаагийн 14 мянга нь байнгын оршин суугчийн зөвшөөрөл авах баримт бичгээ өгчээ. Харин 1000 хүн хэлний шалгалтын хугацааг сунгасныг мэдээгүй тул түр оршин суух өргөдөл гаргасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |