Энэ сарын 16-ны өдөр наран дээр тэсрэлт болжээ. Үүнээс үүдэлтэй соронзон шуурга өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд дэлхий дээр идэвхжих аж. Энэ талаарх мэдээлэл НАСА агентлагийн сайт дээр гарчээ.
НАСА агентлагийн мэдээлснээр, соронзон шуурганы хүч 5 балл байх гэнэ. Соронзон шуурга Улаанбаатарын цагаар 17:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх аж. Соронзон шуурга хүний биед хэрхэн нөлөөлдгийг эцэслэн тогтоогоогүй. Гэхдээ архаг хууч өвчинтэй хүмүүст толгой өвдөх, даралт ихсэх, биеийн байдал тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй аж. Тиймээс соронзон шуурга идэвхжих үед биеийн ачааллыг бууруулж, бухимдах, хэт их ажиллахаас зайлсхийхийг эрдэмтэд сануулжээ.
Дараагийн удаад, энэ сарын 23, 29-нд соронзон шуурга дайрах аж. Харин 10 дугаар сарын эхний хагаст геосоронзон шуурга болох төлөвгүй байгаа гэж РБК агентлаг мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |