Нетаньяху: Израил бүх дэлхийг сөрөн зогсоход ч бэлэн
ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү халдаж, олон хүний амь хөнөөсний дараа Израил дайны байдал зарлаж, улмаар Газын зурваст цохилт өгч эхэлсэн. Энэ үеэр олон мянган энгийн иргэн амиа алдаж, үүнийг дэлхийн олон орон буруушааж байгаа бол Израил энэ бүхнийг үл харгалзан эцсээ хүртэл тэмцэнэ гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ.