ОХУ түлшний экспортын хоригоо цуцална

ОХУ түлшний экспортын хоригоо цуцална

ОХУ түлшний үнийг тогтоон барих, хомсдлыг арилгах зорилгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс экспортын хориг тавьж, дараа нь хязгаарлалтаа сулруулж байлаа. Одоогоор бензин болон дизель түлшний экспорт бүрэн хоригт байгаа бөгөөд засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлэх бол бензин, дизель түлшийг нийлүүлэхийг зөвшөөрч байгаа юм.

Дэлгэрэнгүй
CNN, Ройтерсын зурагчдыг ХАМАС-тай үгсэн хуйвалдсан гэж Израил буруутгав

CNN, Ройтерсын зурагчдыг ХАМАС-тай үгсэн хуйвалдсан гэж Израил буруутгав

Израил ийнхүү олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдыг буруутгах болсон нь Америкийн Honest Reporting төрийн бус байгууллагаас 11 дүгээр сарын наймны өдөр гаргасан илтгэлтэй холбоотой аж. Энэ илтгэлд Ассошейтед Пресс, CNN, Нью-Йорк Таймс, Ройтерс агентлагуудтай хамтран ажилладаг, Газын зурваст байрладаг гэрэл зурагчид ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэгт халдлага үйлдэх үеэр авсан гэрэл зургуудыг нийлүүлсэн нь гэрэл зурагчид халдлага үйлдэгдэх гэж байгаа талаар урьдаас мэдэж байсан, энэ халдлагатай холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа хэмээн онцолсон байна. 

Дэлгэрэнгүй
Путин Өмнөд цэргийн тойргийн штабт ажиллажээ

Путин Өмнөд цэргийн тойргийн штабт ажиллажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд айлчилсныхаа дараа Донын Ростов хот руу явж, Өмнөд цэргийн тойргийн штабт ажиллажээ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Байден: Газын зурваст хүмүүнлэгийн түр завсарлага авна

Байден: Газын зурваст хүмүүнлэгийн түр завсарлага авна

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу гэнэт халдсанаар энэ хоёр талын хооронд дайн дэгдсэн. Улмаар Газын зурваст олон мянган хүн амиа алдаж, хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн тул олон улс Израилд хандан хүмүүнлэгийн түр завсарлага авах уриалга гаргаж, улмаар Израил энэ уриалгыг хүлээн авсан талаарх мэдээлэл пүрэв гарагт гарч байв.

Дэлгэрэнгүй
Перугаас олдсон харийнхны цогцос жинхэнэ гэж эрдэмтэд мэдэгджээ

Перугаас олдсон харийнхны цогцос жинхэнэ гэж эрдэмтэд мэдэгджээ

"Харийнхны цогцос"-той холбоотой хэргийн анхны сонсгол есдүгээр сард Мексикийн парламентад болж байлаа. Энэ сонсголын үеэр Моссан хүн дүрст амьтдын занданшуулсан шарилыг үзүүлсэн юм. Түүний өгүүлснээр эдгээр үлдэгдэл нь 2017 онд Перугаас олдсон, 1000 орчим жилийн настай аж. 

Дэлгэрэнгүй
1970 оноос хойш нэг ч бараа зараагүй дэлгүүр

1970 оноос хойш нэг ч бараа зараагүй дэлгүүр

Эллиоттын дэлгүүр 1902 онд нээгдэж, 1971 онд нэг мөр хаагджээ. Тухайн үед 72 настай байсан дэлгүүрийн эзэн Фрэнк Эллиот Британийн шинэ валютаар гүйлгээ хийхийг хүсээгүй тул дэлгүүрээ хаасан аж. Ингээд 1995 онд бие барах хүртлээ дэлгүүрийнхээ өнгө төрхийг хэвээр нь хадгалж үлдээсэн гэнэ.

Дэлгэрэнгүй
Европарламентын дэд ерөнхийлөгч асан Алехогийн нүүрэн тус газар нь бууджээ

Европарламентын дэд ерөнхийлөгч асан Алехогийн нүүрэн тус газар нь бууджээ

Энэ халдлага орон нутгийн цагаар 11 дүгээр сарын есний 13:30 цагт Мадридын төвд болсон бөгөөд өдгөө 78 настай улс төрчийн амь насанд эрсдэл байхгүй гэж эмч нар мэдэгдсэн байна. Цагдаагийнхны мэдэгдсэнээр, халдлагын сэдэл тодорхойгүй, халдлага үйлдсэн этгээдийг баривч чадаагүй байгаа гэнэ. 

Дэлгэрэнгүй

"Богдан Хмельницкийн батальон" буюу олзлогдсон украин цэргүүд

"Ийм системийг хуурах амаргүй, бид ч гэсэн олзны хүмүүстэй ингэж ажиллан, манай талд орохыг ятгадаг. Гэхдээ Орос биднээс ялгаатай нь олзны цэргүүдийг цусанд хутгадаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхийг шахаж, гэмт үйлдлийг нь камераар бичиж авдаг. Олзны хүн зугтах эсвэл урвах гэвэл мэдээллийг задлана. Тэд ийм л арга ашигладаг" хэмээн Жданов өгүүлжээ.

Дэлгэрэнгүй
Таиландад ирсэн жуулчдыг алтан эдлэл худалдаж авахгүй байхыг уриалжээ

Таиландад ирсэн жуулчдыг алтан эдлэл худалдаж авахгүй байхыг уриалжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, ийм хуурамч алтан эдлэлийг ялгахын тулд тусгай төхөөрөмж хэрэгтэй, шаардлагатай тоног төхөөрөмжгүй лабораториуд ч хуурамчийг жинхнээс нь ялгах боломжгүй гэнэ. Тиймээс жуулчдад хандан гагцхүү тусгай зөвшөөрөлтэй, чанарын гэрчилгээтэй газраас үнэт эдлэл худалдан авахыг уриалжээ. 

Дэлгэрэнгүй
Ухаалаг утсаар согтолтын зэргийг тогтоодог болжээ

Ухаалаг утсаар согтолтын зэргийг тогтоодог болжээ

Туршилт судалгаанд 21-ээс дээш насны 18 хүн оролцож, оролцогчдод төрөл бүрийн хэмжээгээр согтууруулах ундаа өгч, түргэн хэллэг хэлүүлжээ. Эхний түргэн хэллэгийг эрүүл үед нь, согтууруулах ундаа хэрэглэснээс хойш цагийн дараа гэх мэтчилэн түргэн хэллэг хэлүүлж, ухаалаг утасны хэмжигчээр шалгасан байна. 

Дэлгэрэнгүй
Бангладешт ажил хаялт зарласан ажилчид цагдаагийнхантай мөргөлдөж байна

Бангладешт ажил хаялт зарласан ажилчид цагдаагийнхантай мөргөлдөж байна

Газипурт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Энэ хотод олон мянган ажилчин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас нэг эмэгтэй амиа алджээ. Ингэснээр өнөөгийн ажил хаялт, эсэргүүцлээс үүдэлтэйгээр нийт гурван хүн амиа алдсан байна. Иргэд болон цагдаагийнхан ч гэмтэл аван, эмнэлэгт хүргэгджээ. Эсэргүүцэгчид зам хааж, үйлдвэр рүү халдан, чулуу шидэж байгаа бол цагдаагийнхан тэднийг зогсоохоор нулимс асгаруулагч хий, дуут гранат, резинэн сум ашиглаж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Украинд дайны байдлыг гурван сарын хугацаагаар сунгав

Украинд дайны байдлыг гурван сарын хугацаагаар сунгав

Украинд дайны байдал үргэлжилж байх хугацаанд хуулийн дагуу Ерөнхийлөгч, парламент болон орон нутгийн сонгууль зохион байгуулахыг хориглодог. Украины Дээд радын сонгууль 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болох байсан ч дайны байдал зарласан тул сонгуулийг хойшлуулжээ.

Дэлгэрэнгүй
Израилын агаарын цэргийн хүчин Газа дахь хүүхдийн эмнэлэгт цохилт өгчээ

Израилын агаарын цэргийн хүчин Газа дахь хүүхдийн эмнэлэгт цохилт өгчээ

Үүнээс өмнө, 10 дугаар сарын дундуур Израилын арми Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 800 гаруй хүн амиа алдаж байв. Тухайн үед мөн л өвчтөнүүдээс гадна олон хүн эмнэлэгийн барилга руу халдахгүй гэсэн найдлагатайгаар энэ газарт хоргодож байжээ.

Дэлгэрэнгүй
Нетаньяху: Олзны хүмүүсийг суллахаас нааш эвлэрэхгүй

Нетаньяху: Олзны хүмүүсийг суллахаас нааш эвлэрэхгүй

ХАМАС бүлэглэл Израил руу халдах үедээ олзолсон хүмүүсийг сулласан нөхцөлд л Газын зурваст гал зогсоох боломжтой гэнж Биньямин Нетаньяху дахин онолцсон байна.

Дэлгэрэнгүй
Бангладешийн ажил хаялт жийнсэн хувцасны үнэ өсөхөд нөлөөлж болзошгүй

Бангладешийн ажил хаялт жийнсэн хувцасны үнэ өсөхөд нөлөөлж болзошгүй

Бангладешт масс-маркет брендүүдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг 3,5 мянган даавууны үйлдвэр ажилладаг. Эдгээрт нийт дөрвөн сая гаруй хүн ажиллаж, үйлдвэрлэсэн барааны 85 хувь буюу 55 тэрбум долларын барааг гадаад орнууд руу экспортлодог аж. Энэ улсын үйлдвэрийн ажилчдын цалингийн доод хэмжээ нь 75 доллар бөгөөд энэ нь инфляци ихтэй улсад амжиргаанд хүрэлцэхгүй мөнгө юм. Улмаар ажилчид цалингаа гурав дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Биткоины үнэ огцом өсчээ

Биткоины үнэ огцом өсчээ

Биткоины үнэ 2022 оны тавдугаар сарын зургааны өдрөөс хойш анх удаа 36 мянган долларыг давжээ. Энэ талаар Coindesk цахим хуудаснаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
АНУ-д химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, гал түймэр гарчээ

АНУ-д химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, гал түймэр гарчээ

Осол болсон үйлдвэрт цавуу, будаг арилгах уусгагч үйлдвэрлэдэг аж. Үйлдвэрт 40 хүн ажилладаг, ослын улмаас нэг ажилчин гэмтэж, бага зэрэг түлэгдсэн, бусад нь аюулгүй байгаа гэж үйлдвэрийн захиргаа мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Пикассогийн зураг 140 сая доллараар зарагджээ

Пикассогийн зураг 140 сая доллараар зарагджээ

Тэд танилцах үед Пикассо балетчин Ольга Хохловатай гэрлэсэн байсан гэнэ. Мари-Терез, Пикассогийн харилцаа хэдэн жил үргэлжилж, харин 1930-аад оны дунд үеэр Пикассо өөр нэг муза болох Дора Маартай учиржээ.

Дэлгэрэнгүй
Хийгээгүй хэргийн төлөө шоронд 28 жил суусан эрд олон сая долларын нөхөн олговор олгожээ

Хийгээгүй хэргийн төлөө шоронд 28 жил суусан эрд олон сая долларын нөхөн олговор олгожээ

Хожим нь эрэн сурвалжлах сэтгүүлчид энэ хэргийн мөрөөр орж, хэргийн газар дээрээс олдсон ДНХ дээж Уолтертэй огт хамааралгүй, өөр хүнийх байсан гэдгийг олон нийтэд зарлажээ. Улмаар 2020 онд Уолтер Огродыг цагаатган, хорих газраас сулласан байна.

Дэлгэрэнгүй
Берлусконигийн хүүхдүүд болон нууц амрагуудын хооронд өв хөрөнгийн төлөөх дайн дэгджээ

Берлусконигийн хүүхдүүд болон нууц амрагуудын хооронд өв хөрөнгийн төлөөх дайн дэгджээ

Ингээд бүсгүйг сулласан ч прокурорын газар Берлускониг шалгаж эхэлжээ. Харин Берлускони "бунга-бунга" гэдэг нь ердөө л тансаг оройн хоол хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч мөрдөн байцаагчид Берлусконигийн үдэшлэгүүдэд оролцож байсан 33 залуу бүсгүйг олж тогтоон, тэд Берлусконитой шөнийг өнгөрүүлснийхээ төлөө мөнгө авсан хэмээн мэдүүлжээ.

Дэлгэрэнгүй