АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц Газрын дундад тэнгисийн дорнод хэсэгт сүйрчээ. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Европын командлалын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Цэргийн онгоц Газрын дундад тэнгист сургалт бэлтгэл хийх үедээ сүйрсэн бөгөөд сүйрлийн шалтгааны талаарх мэдээлэл гараагүй байгаа юм.Энэ сүйрлийн улмаас таван нисгэгч амиа алджээ.
Амиа алдсан нисгэгчдийн ар гэрийнхнийг нь хүндэтгэн үзэх үүднээс экипажийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй, мөн онгоц сургалтын нислэг үйлдэж байсан тул сөргөлдөгчийн үйлдлээс болж сүйрээгүй гэдгийг АНУ-ын Зэвсэгт хүчин онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |