ОХУ Украины эсрэг өдүүлсэн дайны улмаас Европын орнууд Оросын эсрэг төрөл бүрийг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсний дээр өнгөрсөн хавраас иргэд рүү нь чиглэсэн хязгаарлалтыг тавих болсон юм. Тухайлбал, Оростой хил залгаа Европын орнууд Оросын дугаартай автомашиныг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байлаа. Харин энэ удаад оросуудыг нэг мөр явгалах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Оросын Ленинград мужтай хиллэдэг Финландын гурван боомтоор унадаг дугуйтай оросуудыг хил нэвтрүүлэхийг хориглосон байна. Энэ хориг 11 дүгээр сарын есний өдрөөс эхэлсэн бөгөөд ийм хориг тавих шалтгаан тодорхойгүй гэж Москва таймс сонин мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, машинаар нэвтрэх боломжгүй болсон оросууд дугуй унаж хилийн боомт руу очсон ч тэднийг буцааж байгаа гэнэ. Албан бичгээр энэ хоригийн талаар мэдэгдээгүй ч боомтын орох хэсэгт унадаг дугуй хориглосон тэмдэг байршуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |