Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, ХАМАС, Израилын хооронд дайн дэгдсэний дараа дэлхийн улс орнууд Газа болон Израилд байсан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсан. Харин ОХУ сар гаруйн дараа анх удаа иргэдээ татан авахаар болжээ.
МИР24 сувгийн мэдээлснээр, Газын зурваст амьдарч байсан Оросын 86 иргэн баасан гарагт Рафах боомтоор дамжин шилжүүлсэн 500 гадаад иргэний бүрэлдэхүүнд багтан, Египет рүү явсан байна.
Рафах боомт нь Египет, Газын зурвасыг холбодог боомт бөгөөд хэсэг хугацаанд ажиллаагүй энэ боомтыг олон улс орон хэлэлцэж, хүмүүнлэгийн ачаа хүргэх зорилгоор түр хугацаанд нээсэн юм. Одоо энэ боомтоор олон улсын хүмүүнлэгийн тусламжийн ачаа нэвтэрч байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |