Газын зурваст гал зогсоохыг дэмжих жагсаал Нью-Йоркийн төвд болж, олон зуун хүн оролцжээ. Эсэргүүцэгчдийн зарим нь Нью-Йорк Таймс сонины редакци байрладаг байр руу нэвтэрсэн талаар РИА Новости агентлаг газар дээрээс нь мэдээлсэн байна.
Жагсагчид Манхэттэний нэгэн гудамжаар явж өнгөрөхдөө "Палестиныг чөлөөл" хэмээн хашгирч байсан аж. Тэд гартаа "Палестинд геноцид үйлдэхээ зогсоо", "Палестинчуудыг чөлөөл" гэсэн лоозон бүхий бичиг барин алхжээ.
Үүний дараа Нью-Йорк Таймс сонины редакци байрладаг байр руу нэвтэрч, тэднийг баривчлан саатуулсан байна. Одоо энэ барилгын гадаа цагдаагийнханд эргүүлд гарч байгаа аж. Жагсагчид мөн цагдаагийн машин руу халдаж, арын шилийг нь хагалж, "Газыг чөлөөл" гэсэн бичгийг улаан будгаар бичжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |