Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Израил, ХАМАС-ын дайнд Палестины ард түмэн ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, "Палестины ард түмнийг үй олноор устгаж байгаагаас аврах ёстой" хэмээн мэдэгджээ.
"Палестины ард түмнийг шахаж, бөмбөгдөж, хөнөөж байна. Палестины ард түмэн зовж шаналан, сөрж зогсон, олон зууны түүхтэй соёлоо тээж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт Палестин ялна, бид энэ улстай гуниг зовлонг нь хуваалцаж, ялах үед нь ч Палестинтай хамт байна" хэмээн Николас Мадуро Олон улсын номын үзэсгэлэн худалдааг нээх үеэрээ мэдэгдсэнийг Венесуэлийн телевиз дамжуулжээ.
Эргэн сануулахад, Израил, ХАМАС-ын дайн 10 дугаар сарын долооны өдөр эхэлсэн юм. ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, 1,4 мянган хүний аминд хүрсэн бол ЦАХАЛ-ын хариу цохилтын улмаас Газын зурваст 10 мянга гаруй хүн амиа алдаад байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |