Өнгөрсөн сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдсанаар Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн юм. Тухайн үед ХАМАС-ын дайчдын гарт Израилын 1400 гаруй хүн амиа алдсаны хариуд Израилын арми Газын зурваст агаараас цохилт өгч, улмаар 10 дугаар сарын сүүл үеэр энэ бүсэд хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн.
ЦАХАЛ (shuud.mn: Израилын арми)-ын ажиллагааны улмаас энгийн иргэд олон мянгаар амиа алдсаар байна. Дайн дэгдэснээс хойш Газын зурваст амиа алдсан хүний тоо 11 180-д хүрсэн талаар ХАМАС мэдэгджээ. Сүүлийн үеийн мэдээллээр, амиа алдсан хүмүүсийн 4609 нь хүүхэд, 3100 нь эмэгтэйчүүд байгаа бол 28 200 хүн шархаджээ.
ХАМАС-ын мэдэгдсэн энэ тоонд Израил итгэхгүй байгаа гэж мэдэгдсэн бол олон улсын байгууллагууд, тэр дундаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ тоог бодит хохиролд ойртож очсон тоо хэмээн мэдэгдээд байна. Өмнө нь НҮБ ч мэдэгдэл хийхдээ, Газын зурваст 10 минут тутамд нэг хүүхэд амиа алдаж байна хэмээж байв.
Тагнуулч сэрэмжлүүлснээр Газад олон зуун хүнийг аварсан шүдний эмч
Г.Бямбасүрэн
Уншиж байна |