Америкийн дуучин Бритни Спирс бага насандаа амьдарч байсан, Луизиана мужийн Кентвуд хотод байх байшинг худалдахаар болсон талаар The Mirror мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ байшинг газрын хамт зарахын дээр Бритни Спирсийн зарим хувийн эд зүйлс ч шинэ эзэнд очих гэнэ. Эдгээрийн дунд Бритни Спирс багадаа өнгийн харандаагаар зурсан төрөл бүрийн зургууд багтаж байгаа аж.
Бритнигийн эцэг Жейми Спирс 1988 оноос хойш энэ байшин, газрыг эзэмшиж байгаа гэнэ. Тэрбээр Бритнигийн ээж Линнээс 2002 онд салсныхаа дараа эргээд энэ байрандаа суурьшжээ. Байшин гурван унтлагийн өрөө, хоёр угаалгын өрөөтэй, нийт 213 кв.метр талбайтай аж. Бритнигийн эцэг энэ байшин, эзэмшлийн газраа 1,2 сая доллараар зарахаар төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |