Малайзад Монголын иргэнийг хөнөөж, цаазын ял сонссон этгээд суллагджээ
2023-11-13

2006 онд Монголын загвар өмсөгч Ш.Алтантуяаг хөнөөснийхөө төлөө цаазын ял сонссон, цагдаа асан Сирул Ажар Умар Австралийн цагаачлалын төвийн саатуулах газраас суллагдсан талаар Straits Times сонин мэдээлжээ. 

 

Монголын иргэн Ш.Алтантуяаг зэрлэгээр хөнөөсөн этгээд суллагдсан гэсэн мэдээллийг Малайзын Цагдаагийн газрын төлөөлөгч болон Сирулын өмгөөлөгч Уильям Левингстон нар баталсан байна. Одоо Сирул Ажар Умарыг Малайзад шилжүүлэн авах асуудлыг хэлэлцэнэ гэж Малайзын Цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

"Энэ асуудалд Малайз болон Австралийн засгийн газар оролцож байгаа тул шилжүүлэн авах хүсэлтийг Ерөнхий прокурорын газрын танхим хянан үзнэ" гэж Цагдаагийн газрын төлөөлөгч Bernama агентлагт мэдээлсэн байна. 

 

Сирул Ажар Умарын өмгөөлөгч, Левингстоны өгүүлснээр, 11 дүгээр сарын наймны өдөр Дээд шүүхээс шийдвэр гарсны дараа цагаачлалын төвийн саатуулах газраас хэд хэдэн хүн суллагдсаны дотор Сирул багтаж байгаа аж. 

 

Хэдийгээр тэрбээр суллагдсан ч түүнийг Малайз рүү шилжүүлэн өгөх боломжгүй гэж түүний өмгөөлөгч онцолжээ. Сирул Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын бие хамгаалагч байхдаа Австралид орогнол хүсэн 2019 онд өргөдөл гаргасан ч түүний өргөдлийг хүлээн аваагүй тул саатуулах төвд хоригдож байсан аж. Тэрбээр хүн амины хэрэгт буруутгагдаж, Малайзд цаазлуулах аюултай байгаа тул Малайзын Засгийн газар цаазын ялыг халах хүртэл Австралийн Засгийн газар Сирул Ажар Умарыг шилжүүлэн өгөх боломжгүй гэж өмгөөлөгч Левингстон мэдэгджээ. 

 

Daily Mail сонины мэдээлснээр, Сирул Сидней дэх Виллавуд саатуулах төвөөс бямба гарагт суллагдсан, одоо Канберра дахь хамаатныдаа байгаа аж. 

 

Сирул өөрийн хамсаатан , сайдын аюулгүй албаны ажилтан Азила Хадригийн хамтаар 2006 онд 28 настай Ш.Алтантуяаг хөнөөж, цогцосыг нь дэлбэлсэн хэрэгт буруутгагдаж, цаазын ял сонссон юм. Тухайн үед сайд байсан Нажиб өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр ирсэн бол Азила одоо цаазын ял сонссон хоригдлуудын өрөөнд хоригдож байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бөб:
Монгол шиг улс юм байна дөө Малайз чинь. Манай хүүхнүүд тэгээд бас дэлхийгээр нэг тэнэж байдагыг жоохон багасгамаар л санагдах юм. Жишээлбэл монгол хүүхнүүд дэлхийгээр нэг явж бие үнэлж байна. Эх нутагт нь бие үнэлэхийг нь харсан ч хараагүй юм шиг байчих л даа хуулийнхан. Тэгвэл эн э хүчин хийгээд байгаа эрчүүд нь харих замдаа ороод хэдэн төгрөгөө өгөөд биеийн хэрэгцээгээ хангана биз. Тэгэхгүй хүний хартай нөхөр шиг хаа хамаагүй хүүхэн мөшгөж буудал дэлбэлж явдагыг болиулмаар байна. Ингэж мөшгөшнөөр олон монгол хүүхнүүд гадаад улсад бүр эрсдэлтэй нөхцөлд биеэ үнэлж байна. Эрээнд очоо л хар та нар лаларуудаа. Халтар буудал ч биш нааранд шахуу хэвтэцгээж байнашд.
2023-11-13
хариуд нь би онгоцыг нь сөнөөсөн хэн ч олж чадахгүй байгаа зүгээр л сөнөсөн хэхэхэ
2023-11-13
МАНАЙ БӨӨ Л ҮҮРГЭЭ ХИЙЖ ДЭЭ. БӨӨЛӨӨД МАЛЙЗИЙГ ЖИВҮҮЛЖ САНДАРГАЖ БӨГСИЙГ НЬ ШОРООНД ХИЙ.
2023-11-13
Зочин:
Авилгад идэгдсэн орон ийм л байдаг юм даа одоо хулгай ч луйварчид шийтгэж чадахгүй бол хулгай ч луйварчидийг чинь шууд алаад яваад гишүүд хамаарна шүү
2023-11-13
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-13