Украины Харьков мужийн Коротыч сууринд сургууль, нуувч зориулалтаар ашиглах байр барьж эхэлжээ. Энэ талаар мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Синегубев Телеграм хуудсандаа бичсэн байна.
Түүний өгүүлснээр, энэ нь газар доорх сургуулийн зориулалтаар ашиглагдах бөгөөд хүүхдүүд энд хоргодож, аюулгүй нөхцөлд суралцах боломжтой болох гэнэ. Газар доорх сууц нэг дор 500 хүн багтаах хүчин чадалтай, энэ сургуулийн барилгын ажилд 2,7 сая долларын зардал шаардагдаж байгаа аж.
Газар доорх сургуулийн барилга хэд хэдэн сууц, ариун цэврийн өрөө, гурван гарцтай, цахилгаан эрчим хүчний тусгай эх үүсвэртэй байх юм байна. Ийм сургууль С-300 пуужин болон бусад суманд оногдоход тэсэж үлдэхээр бат бэх байх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |