ОХУ болон Хойд Солонгосын хооронд цэргийн хамтын ажиллагаа эрчимжиж, зэвсэг болон техникийн дэмжлэг нийлүүлж болзошгүй байгаад санаа зовниж байгаагаа Өмнөд Солонгосын эрх баригчид илэрхийлж байлаа. Ийм байр суурьтай санал нэг гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сөүл хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Хойд Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөр, цөмийн технологи болон сансрын нөөц боломжийг дэмжиж болзошгүй гэсэн болгоомжлол бидэнд байна. Үүнийг илрүүлэх, шаардлагатай бол ийм хүчин чармайлтыг сөрөн зогсох тал дээр бид ажиллаж байна" хэмээн Блинкен мэдэгджээ.
Түүнчлэн АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосоос Орос руу Украинд ашиглах зориулалтаар зэвсэг, цэргийн техник нийлүүлж байгааг эрс шүүмжилж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнө нь ч энэ төрлийн мэдэгдлийг удаа дараа хийж байсан ч ОХУ болон Хойд Солонгос тухай бүр няцааж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |