Анхны аяллынхаа үеэр сүйрсэн "Титаник" хөлөг онгоцны аялагчдад өгч байсан хоолны цэсийг Британийн Уилтширт дуудлагаар худалджээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 1912 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Титаникийн зочдод санал болгосон хоолны цэсийг 83000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр тооцвол 354 сая орчим төгрөгөөр дуудлагаар худалджээ. Энэ цэсэнд хясаа, хулд загас, үхрийн мах, наймалж зэрэг дээд зэрэглэлийн хоолнуудыг багтаасан байна. Хоолны цэсийг Домининоны түүхч, Лен Стивенсийн 1960-аад оны үеийн гэрэл зургийн цомгоос олжээ.
Энэ удаагийн дуудлага худалдаагаар Титаник хөлөг онгоцтой холбоотой өөр эд зүйлсийг ч худалдсан байна. Тэр дундаа аврагдсан зорчигчид нөмөрч суусан хөнжил, Титаник хөлгийн сүйрлийн улмаас амиа алдсан Оросын иргэний халаасны цаг зэрэг зүйлс багтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |