Японы алдарт Toyota Motor Corp машин үйлдвэрлэгч компани дэлхий даяар үйлдвэрлэж, нийлүүлсэн машины тоо 300 саяд хүрчээ. Энэ талаар тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Toyota компанийн үйлдвэрлэсэн машины тоо энэ оны есдүгээр сард 300 саяд хүрсэн бөгөөд 1935 оны наймдугаар сард тус компанийн автомашин үйлдвэрлэгч Toyota Industries Corp G1 загварын ачааны машин үйлдвэрлэснээс хойш 88 жил хоёр сарын дараа энэ үзүүлэлтэд хүрчээ.
2023 оны есдүгээр сарын сүүлийн байдлаар дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн машин 180,5 сая, харин гадаад орнууд дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн машины тоо 119,6 сая нэгжид хүрсэн байна. Эдгээрээс хамгийн их тоогоор үйлдвэрлэгдсэн машин нь Corolla байсан бөгөөд энэ цувралын нийт машины тоо 53,3 саяд хүрчээ.
Г.Бямбасүрэн