Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Мессигийн зургаан футболкийг дуудлага худалдаагаар өндөр үнээр зарсан талаар МИР24 суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 онд Катарт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Месси өмсөж байсан футболкууд дуудлага худалдаагаар 7,8 сая доллар буюу монгол мөнгөөр тооцвол 27,2 тэрбум төгрөгийн үнэд хүрчээ.
Мессигийн өмсгөлөөс олсон орлогын нэг хэсгийг буяны сангуудад хандивлах аж. Түүнчлэн ховор төрлийн өвчинтэй хүүхдүүдийг эмчилдэг "сан Жоан де Деу" эмнэлэгт ч тодорхой мөнгөн дүнг хандивлах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |