Украинд эмэгтэйчүүдийг цэрэгт дайчилж болзошгүй
2023-12-15

Украины "Ард түмний зарц" намаас сонгогдсон Радын гишүүн цэрэгт дайчлах явцыг зохицуулах шинэ хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ хуулийн төсөлд эмэгтэйчүүдийг ар талд ажиллуулахаар дайчлах тухай заалт тусгагдсан талаар Коммерсант дамжуулсан байна. 

 

"Цэргийн албанд гагцхүү хүсэлтээрээ татагдана. Гэхдээ зөвхөн эмнэлгийн ажилтнууд биш холбоочин, санхүүчид, хуульчид, тогооч нар гээд олон төрлийн мэргэжилтнүүд Украины зэвсэгт хүчинд шаардлагатай байна" хэмээн Радын гишүүн Марьяна Безуглая мэдэгджээ. Түүний өгүүлснээр, шинэ хуулиар жирэмсэн эмэгтэйчүүд дайчлагдах хугацааг хойшлуулах, халагдах эрхтэй гэнэ.

 

Түүнчлэн эрчүүд ч ийм эрхтэй байх аж. Радын гишүүний тайлбарласнаар, нэг эсвэл хоёр хүүхэдтэй гэр бүлийн өрхийн тэргүүн эр дайчилгаанаас түр хойшлогдох боломжтой болох юм байна. Харин гурав дахь хүүхэд нь мэндэлвэл цэргийн албанаас халагдах боломжтой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-15
Угаасаа л Укрианы 50 000 гаруй эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн тулалдаж байгаа. Үүнээс 7000 гаруй нь офицер цолтонгууд. Тэд -Оросуудад олзлогдсоноос үхсэн нь дээр - гэж үзэцгээдэг
2023-12-15