Путин: АНУ-ын ноёлогч бодлого өөрсдөд нь саад болж байна
2023-12-15

"Владимир Путинтэй хамт оныг дүгнэе" нэртэй хэвлэлийн бага хурал пүрэв гарагт болж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэд, сэтгүүлчдийн тавьсан асуултад хариуллаа. Энэ хэвлэлийн бага хурлын гол сэдвүүдийн талаар Оросын хэвлэлүүд болон DW, ВВС агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэж байна. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн эрхэнд гарсан цагаасаа хойш жил бүр энэ төрлийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байгаа. Харин Украин руу халдсан өнгөрсөн онд иргэд утсаар шууд холбогдох уулзалт болон хэвлэлийн бага хурлын аль аль нь болоогүй юм. Тиймээс энэ жил иргэдтэй шууд холбогдох, хэвлэлийн бага хурлыг хослуулсан уулзалт ихээхэн анхаарал татаж байв. Энэ хурал дөрвөн цаг үргэлжилж, 150 гаруй асуултыг иргэд, сэтгүүлчид тавьсан байна. Эдгээр асуултуудын дунд Украины дайн, хувийн эмнэлгүүдэд үр хөндөлтийг хориглож болзошгүй талаар болон үнийн өсөлтийн талаарх асуултыг иргэд, сэтгүүлчид тавьжээ. Гэхдээ Владимир Путин эдгээр асуултуудад төдийлөн тодорхой хариулт өгөөгүй байна.

 

Дайны талаар 

Украинд хийж буй дайны талаарх асуулт энэ уулзалт, хэвлэлийн бага хурлын үеэр олонтаа иржээ. Энэ талаар Путин дараах хариултыг өгсөн байна. 

 

"Цэргийн тусгай ажиллагааны зорилгодоо Орос хүрсэн цагт энх тайван тогтоно. Хоёр дахь удаа дайчилгаа зарлах шаардлага байхгүй" хэмээн Путин мэдэгджээ. 

 

Түүнчлэн тэрбээр фронт дээр байгаа дайчдын тоог нэрлэсэн байна. 

 

"Цэргийн тусгай ажиллагааны бүсэд 617 мянган хүн байгаа. ОХУ сөргөлдөөний бүхий л шугамын дагуу байршлаа бэхжүүлж байгаагийн дээр цэргүүдэд нийлүүлэх дроны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа" хэмээн мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, ОХУ чадал нь байгаа цагт Украинтай дайтсаар байна, энэ чадал хангалттай удаан хүрэлцэнэ гэсэн утгатай мэдэгдлийг Путин мөн хийсэн юм. Үүний зэрэгцээ Киевийг бууж өгөхийг хүлээж байгаа хэмээсний дээр Оросын эрх баригчид Украины дахин нэг бүс нутгийг эзлэн түрэмгийлэх бодолтой байгааг илэрхийлсэн мэдэгдэл хийлээ. Тодруулбал тэрбээр Одесс хотыг "Оросын хот" хэмээн нэрлэсэн юм.

 

Олон улсын харилцааны талаар 

 

Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр олон улсын харилцааны асуудлыг ч хөндлөө. Путиний өгүүлснээр, ОХУ АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн, гэхдээ одоогоор харилцаагаа сэргээх болзол байхгүй гэнэ. 

 

"Бид АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн. АНУ бол дэлхийд хэрэгтэй улс. Гэхдээ тэдний ноёлогч бодлого өөрсдөд нь саад болж байна. Тэд бусад орнуудыг хүндэтгэж, буулт хийх арга зам хайж эхэлвэл харилцаагаа сэргээх суурь нөхцөл бүрдэнэ" хэмээн Путин мэдэгджээ.

 

Мөн Хятадтай харилцах харилцааны талаар ч мэдэгдэл хийлээ. 

 

Орос, Хятадын харилцаа нь дэлхийд тогтвортой байдлыг хангах томоохон баталгааны нэг  хэмээн тэрбээр онцолсон юм. Энэ хоёр улсын хоорондын бараа эргэлт 2023 онд 30 хувиар өсөж, 220-230 тэрбум долларт хүрнэ гэж Путин мэдэгджээ.

 

Бусад орнуудтай харилцах харилцааны тал дээр гээвл Путин ирэх оны эхээр Туркэд айлчлах төлөвлөгөөтэй, мөн Францын Ерөнхийлөгч түүнээс харилцаагаа тасалсан ч Путин тэдэнтэй харилцахад бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн байна. 

 

Оросын эдийн засгийн талаар

 

Оросын Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар тус улсын эдийн засаг тун сайн хөгжиж байгаа гэнэ. Тэрбээр ОХУ дахь эдийн засгийн нөхцөл байдлын сөрөг талуудад биш харин эерэг талуудад анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна.

 

Путиний өгүүлснээр, өндөгний үнэ эрс өссөн зэрэг асуудлууд нь түр зуурын, байдаг л асуудал, ердөө эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан холбоотой гэнэ. Харин иргэний агаарын тээврийн салбар зэрэг бусад асуудлуудыг ойрын үед шийднэ гэж Путин амалжээ.

 

Дайнд амиа алдсан цэргүүд болон Пригожиний бослогын талаар ам нээсэнгүй

 

Хэвлэлийн бага хурал болохоос өмнө энэ арга хэмжээг зохион байгуулагчид Украин дахь дайны талаар маш их асуулт ирсэн хэмээн мэдэгдэж байлаа. Гэхдээ энэ дайнтай холбоотой гол асуултуудыг Путинд танилцуулсангүй.

 

Тухайлбал, хоёр талын бие бүрэлдэхүүний хохирол, энгийн иргэдийн дунд ямар хохирол гарсан буюу дайны үнэ цэнийн талаар ямар ч асуултыг тавьсангүй. Путин ч өөрөө хохирлын талаар мэдээлэл өгөөгүй юм.Түүнчлэн Оросыг тэр чигт донсолгож байсан, энэ оны зургадугаар сард болж, Путин "урвасан хэрэг" хэмээн нэрлэж байсан Евгений Пригожиний бослогын талаар ч Путин ам нээхгүй өнгөрлөө. 

 

Эргэн сануулахад, 2023 оны зургадугаар сард Евгений Пригожин "Вагнер" хувийн цэргийн компанийн дайчдаа хөдөлгөж, бослого гаргахыг завдан, хэд хэдэн онгоцыг сөнөөж, Москва руу чиглэн хөдөлж байгаад Беларусийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, бослогоо зогсоосон гэсэн мэдээлэл гарч байсан юм. Тухайн үед Путин Пригожиний энэ үйлдлийг "урвасан хэрэг" хэмээн мэдэгдэж байлаа. Удалгүй, бослого болсноос гурван сарын дараа Пригожин Вагнер группийн бусад командлагчдын хамт онгоцоор зорчиж яваад сүйрч, амиа алдаж байв. 

 

Путин: Тагнуулч болох мөрөөдөлдөө хүрсэн 

Энэ хэвлэлийнб ага хурлын үеэр Путин хүүхэд ахуйдаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөдөж байсан талаараа мөн ярьжээ. 

 

"Хүн бүр л амьдралынхаа явцад өөрийг нь хүрээлж буй үнэт зүйлд өөр өөрөөр ханддаг. Би нисгэгч болохыг хүсдэг байлаа. Харин ахлах ангидаа ороод тагнуулч болохыг мөрөөддөг байсан. Та нарын мэдэж байгаачлан би мөрөөдлөө биелүүлсэн" хэмээн Путин өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн хэвлэлийн бага хуралд 600 гаруй сэтгүүлч оролцсон бол 12 дугаар сарын нэгнээс эхлэн иргэдээс асуулт хүлээн авч, нийтдээ хоёр сая гаруй асуулт ирсний 150 орчмыг нь хурлын үеэр танилцуулсан ч ихэнхд нь Путин хариулаагүй юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард түмэн чинь бид хэзээ эх орондоо сайхан амьдрах юм бэ гэж чамаас асууж байна.
2023-12-17
Иргэг:
21 р зууны яргачин Путлер..
2023-12-16
ZOCHIN:
OROS HUMUUS HEZEE SAIN SAIHAN AMDRAH YM BOLDOO...TED SAIHAN AMDRAH UED L MONGOL HUMUUS DAGAAD L SHAN AMDRAH YM BHDAA... HYTAD HUMUUS SAIN SAIHAN AMDRAH TYER UED MONGOL HUMUUS HARIN .....
2023-12-16
Оросын элчингийн угаадас долоогч.
2023-12-16
Putin ta 2in ali ni ve?
2023-12-16
дарангуйлагч ард түмнийхээ тархийг зүгээр л сайн угааж бна , энэ өвгөн оросын ЭЗ - ийг үндсээр нь доройтуулсан
2023-12-16
Эрүүлээр сэтгэж байгаа хүн байдаг л юм байна.
2023-12-15
Putin ta 2in ali ni ve?
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-15
Дэлхийн хог шаарууд бол иванууд
2023-12-15
Бөөн жүжиг тархи угаалт
2023-12-15
Hyadduudiig hamgiin adgiin uls blgoson ni orosuud uursduu odoo ch mgl hyatad ali2 iig ni shogolson hebeeree bgaa bzd
2023-12-15
Zaa hutsaa, Putin huilo
2023-12-15
FUCK putin,FUCK russia
2023-12-15
Оросын дарангуйлагч маань дайнаа үхэн үхтлээ үргэлжлүүлэх нь бүгдэд л тодорхой байсан болохоор тэр тухай нь хүмүүс нэг их сонирхоогүй. Украйн ч нилээн хэдэн жил байлдана гэж олон дахин мэдэгдээд л яваад байгаа. Гол нь дарангуйлагч маань Оросын Эдийн Засагийг хэр хэмжээтэй сүйрүүлж унагасаныг яг тогтоох шаардлагтай байгаа.
2023-12-15
Чулуун:
3 дахь хөрш орны бодлого Монголд юу авчрав? Ямар эрсдлүүд гарч байна? Бодож үзэхэд илүүдэхгүй! Өнөөгийн бодит нөхцөлд ардчилал юу авчрав: дээрэм, хулгай, авлига, ядуурал, шунал, өвчин зовлон, 30/3000 олигархи гэр бүл, хорт хавдраар дэлхийд нэг, УБ хот үхлийн хөндий болсон. Ард түмэнд, эх оронд, төрд дэглэм, сахилга бат л нэн шаардлагатай байна.
2023-12-15
Түрэмгий орос хэлсэндээ хүрдэггүй гэдгийг монголчууд ойлгосон бх Бид бууж өгөхгүй, цахилгаан, түлшний хамаарлаас гарах л болно Оросыг шүтэгчид орос руу гарцгаасан дээр
2023-12-15
Эхорон:
Орос бхгүй бол Монгол бхгүй бид газар нутаг аваад нүүж чадахгүй Урд Хойд 2 тойл гадаад бодлогоо маш ухаалгаар шийдээд явах ёстой 37р өрөгрөг гээд муу ёрын тоо олон бичигдэж бна бх магадлал тун их Урд Хойд 2 тохироод газар агаарын хил ээ хаахад бид дуусаа АНУ болон Барууныхан яаж ч чадахгүйг Украин харуулж бна Барууны гар хөл болсон ноход л Улсыг маань самарч Украйн шиг болгоно !!!
2023-12-15
Оросын элчингийн угаадас долоогч.
Эрүүлээр сэтгэж байгаа хүн байдаг л юм байна.