Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Хэлмэгдэж 27 жил шоронд суусан эр 50 сая доллар нэхэмжилжээ
2023-12-14

АНУ-д өөрөө үйлдээгүй гэмт хэргийн улмаас 27 жил шоронд ял эдэлсэн эр эрх баригчдаас 50 сая долларын нөхөн төлбөр шаарджээ. Энэ талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 46 настай Томас Малик 1995 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн метронд болсон гэмт хэрэгт хэлмэгдэн шийтгүүлжээ. Тухайн үед үл мэдэгдэх этгээдүүд Маликын ажилладаг өртөөг дээрэмдэхийг завдах үеэрээ 56 настай кассчин Харри Кауфманыг зэрлэгээр хөнөөсөн байна. Тэд кассын мөнгөний хэсэг рүү бензин цутгаж, кассчныг амьдаар нь шатаажээ. 

 

Энэ хэрэг нийгэмд ихээхэн дуулиан тарьж, энэ төрлийн үзэгдэл гардаг "Мөнгөний галт тэрэг" киног хориглох саналыг ч Сенат гаргаж байлаа.

 

Энэ хэрэгт Томас Малик, Винсент Эллерб, Жеймс Айронс нарыг буруутган, ял оноосон байна. Харин 2022 онд Бруклинаий прокурорын газар эдгээр эрчүүд хуурамч, зөрүүтэй мэдүүлгүүд, бусад алдаатай нотлох баримтын улмаас шийтгүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

 

Ингээд хэлмэгдэж, 27 жилийг шоронд өнгөрүүлсэн Томас Малик мужийн эрх баригчдаас 50 сая доллар буюу монгол мөнгөөр тооцвол 174,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-12-14
Зочин:
Хорин долоон жилийн хажууд 50 сая доллар юу ч биш.
2023-12-14