Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулж байгаад өнгөрсөн долоо хоногоос өмнөд зүг рүү гол анхаарлаа хандуулах болсон. Энэ ажиллагааны хүрээнд Рафах хотод орон сууцны хороололд цохилт өгсөн гэж Палестины WAFA агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурвасын өмнөд хэсэг дэх Рафах хотын орон сууцны хороололд Израилын арми цохилт өгсний улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн байна. Бөмбөгдөлтөд Кувейт эмнэлгийн дүүрэгт байх орон сууцнууд өртсөн бөгөөд одоогоор амиа алдсан хүний тоо тодорхойгүй байгаа аж.
Бөмбөгдөлтийн улмаас нурсан барилгын нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг олж, Абу Юсефа Аль-Нажара эмнэлэгт хүргэжээ. Үүнээс өмнө Израилын арми Дейр-эль-Балах дахь орон сууцны хороолол болон Нусейрат, Жабилия дүрвэгчдийн хуарангуудад ч цохилт өгсөн гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |