Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгийн шинэчлэл хийх хүрээнд песог ханшид девальваци буюу төрөөс ханшийг нь зориуд бууруулах алхмыг хийсэн юм.
Үүний дараа Аргентины газрын тосны компаниуд бензин, дизель түлшний үнийг 35-40 хувиар нэмсэн гэж La Nacion сонин мэдээлжээ. Ингэснээр долоо хоногийн дотор бензиний үнэ 65 хувь, он гарснаас хойш 235 хувиар өсөөд байгаа аж. Хамгийн огцом өсөлт өнгөрсөн сард тохиосон бөгөөд 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш түлшний 100 хувиар өсчээ.
Энд дуулгахад, песогийн албан ханшийг хоёр дахин бууруулах шийдвэр гарсан. Аргентины эдийн засаг хямралтай байгаа тул цочирдом өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж Аргентины шинэ Ерөнхийлөгч мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |