Япон, Их Британи, Италийн Батлан хамгаалахын сайд нар болох Минору Кихара, Грант Шаппс болон Гвидо Крозетто нар дараагийн үеийн сөнөөгч онгоц бүтээх зорилготой байгууллагыг хамтран байгуулахаар тохиролцжээ. Энэ талаарх мэдээллийг Кyodo агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн BAE Systems, Японы Mitsubishi Heavy Industries болон Италийн Leonardo-ийн удирдлаган дор энэ байгууллага ажиллах аж. Байгууллагын төв штаб нь Их Британид байрлаж, Японы талын төлөөлөгч удирдах юм байна. Энэ байгууллагын үйл ажиллагааны зардалд Японы эрх баригчид ирэх онд 28 сая доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Япон, Их Британи, Итали улс 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх тохиролцоог өнгөрсөн оны 12 дугаар сард хийж байв. Энэ тохиролцооны дагуу F2 онгоцыг орлох байлдааны онгоцыг бүтээх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |