Трампын нэр хүнд Байденыхаас илүү байна
2023-12-15

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп болон өнөөгийн Ерөнхийлөгч Байден нар аль аль нь ирэх сонгуульд өрсөлдөхөөр болсон. Сүүлийн үеийн судалгаагаар, Трамп Байденаас илүү нэр хүндтэй байгаа нь харагдаж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Блүмберг суваг болон Morning Consult компанийн хамтран хийсэн судалгаагаар үндсэн хоёр намаас нэр дэвшигчдийн нэр хүнд ойролцоо байдаг долоон мужид Трампын нэр хүнд Байденыхаас 5,28 хувиар илүү байгаа гэж гарсан байна. Олон нийтийн санал бодлын энэхүү судалгааг намын дотоод сонгуулиар ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулахаас хэдэн долоо хоногийн өмнө явуулжээ. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны 11 дүгээр сарын тавны өдөр товлогдсон. Санал асуулгуудаас харахад Трамп Бүгд Найрамдах намаас нэр дэвших магадлал өндөр бол түүний өрсөлдөгч нь өнөөгийн Ерөнхийлөгч Байден болох төлөвтэй байгаа юм. Мөн олон төрлийн судалгаанаас харахад Байден сонгуульд ялалт байгуулж болзошгүй гэж эх сурвалж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Трампын нэр хүнд 2020 оны сонгуулиар ч өндөр байсан. 2020 оны сонгуулийн дүнг долоо хоногоор хойшлуулж Байденг луйвраар ялуулсан.
2023-12-15