БНАСАУ энэ сард тив алгасах баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж Өмнөд Солонгос үзэж байгаа аж. Энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны Үндэсний аюулгүй байдлын газрын орлогч захирал Ким Тхэ Хё мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
"Хойд Солонгос 12 дугаар сард тив алгасах баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж би бодож байна" хэмээн тэрбээр мэдэгдсэн ч ийнхүү таамаглах болсон үндэслэлийнхээ талаар тодорхой тайлбарлаагүй байна.
Тэрбээр АНУ-ын нийслэлд хоёр талын цөмийн төлөвлөлтийн зөвлөлдөх бүлгийн хоёрдугаар хуралд оролцохоор ирээд байгаа юм. Өмнөх уулзалт энэ оны долдугаар сард Сөүлд болж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |