Японы Сайтама мужид амьдардаг 30-40 насны эр сармагчны цэцэг өвчний улмаас нас барсан нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болжээ. Энэ талаар Японы Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна.
Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, ХДХВ-ээр үүсгэгдсэн дархлалын хомсдолтой байсан бөгөөд есдүгээр сард сармагчны цэцэг өвчин туссан нь оношлогдсоноос хойш хоёр сарын дараа нас барсан аж. Тэрээр гадаад улс орнууд руу аялаагүй, нутагтаа байхдаа халдвар авсан байна.
Японд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол 2022 оны долдугаар сард бүртгэгдсэн юм. 2023 оны 12 дугаар сарын гуравны өдрийн байдлаар нийт 227 тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчний үед өндөр халуурч, толгой өвдөж, биеэр тууралт үүсдэг бөгөөд шинж тэмдэг хоёроос дөрвөн долоо хоног орчим үргэлжилдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |