Дубайн Риз Карлтон зочид буудалд түүхэн дэх анхны идэж болдог цахилгаан шатыг ажиллуулж эхэлжээ. Зочид буудлаар үйлчлүүлэгчид энэ цахилгаан шатаар зорчиж, Зул сарын баяр уур амьсгал оруулан чимэглэж, жигнэмгээр хийсэн байшин шиг тохижуулсан дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой гэнэ.
Идэж болдог цахилгаан шат нэгдүгээр сарын долооны ням гараг хүртэл өглөөний 09:00 цагаас 21:00 цаг хүртэл өдөр бүр зочдод үйлчлэх аж. Цахилгаан шатыг гадна болон дотор талаас нь жинхэнэ жигнэмэг, амттануудаар бүржээ. Цахилгаан шатны гадна талыг тоосгон хэлбэртэй жигнэмэг ашиглан байшин хэлбэртэй болгосон бол дотор талд нь хиймэл ил зуух, төрөл бүрийн чимэглэлүүдийг амттануудаар бүтээжээ.
Цахилгаан шатны дотор талд байх энэ ил зуухан дээр зул сарын оймс өлгөж, дэлгэц суурилуулсан байх бөгөөд дэлгэцээр цас бударч буй бичлэг харуулдаг байна. Мөн амттан, жигнэмгээр хийсэн цаг байрлуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |