Туркийн улс төрч Израилыг шүүмжлэн бухимдсаны улмаас зүрхний шигдээсээр нас баржээ
2023-12-15

Туркийн Парламентын гишүүн Хасан Битмез парламент дээр үг хэлэх үеэрээ Израилыг шүүмжилж, бухимдсаны улмаас зүрхний шигдээс болжээ. Энэ талаарх мэдээллийг Newsweek дамжуулсан байна. 

 

Тодруулбал, 54 настай Хасан Битмез Парламент дээр үг хэлэх үеэрээ Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг шүүмжилж, "Та нар хөлөг онгоцуудыг Израил руу явахыг зөвшөөрч, үүнийгээ худалдаа гэж ичих ч үгүй нэрлэж байна. Та нар Израилын хамсаатан. Та нарын гар палестинчуудын цусанд будагдаж. Та нар бол урвагч" хэмээн мэдэгдээд Израилд хандан "Та нар Аллахын гэсгээлээс мултарч чадахгүй" гэж хэлснийхээ дараа зүрхний шигдээс болжээ. 

 

Энэ явдал 12 дугаар сарын 12-ны өдөр болсон бөгөөд тэрээр үг хэлснийхээ дараа гэнэт ухаан алдан унаж, бусад гишүүд түүнд туслахаар ухасхийсэн байна. Түүнд анхны тусламж үзүүлсэн ч ухаан оролгүй эмнэлэгт хүргэгдэн, эмнэлэгт нас баржээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
estoi l nogoo lai ngesgeejee.
2023-12-16