Японы Батлан хамгаалахын яам тус улсын түүхэнд анх удаа Тэнгисийн цэргийн хүчний дээд цол болох адмирал цолыг эмэгтэй хүнд олгох шийдвэр гаргажээ. Энэ талаар NHK агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэнгисийн цэргийн дээд командын бүрэлдэхүүнийг бэлтгэх сургуулийн захирал, дэд адмирал, 57 настай Нацуэ Кондо цол ахиж, адмирал цол хүртэхээр болсон нь Японы түүхэн дэх анхны тохиолдол болж байгаа юм. Ингэснээр тэрбээр Японы Эргийн хамгаалалтын хүчний командлагч болно гэж Японы Батлан хамгаалахын яам мэдэгджээ.
Энд дуулгахад, адмирал цол нь хуурай зам болон агаарын хүчний генерал цолтой дүйх бөгөөд Японы хуурай замын болон агаарын цэргийн хүчинд ч одоо хэр нь нэг ч эмэгтэй генерал цол хүртээгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |