Украины дэд бүтцийг сэргээн босгоход хамтран ажиллах тухай санамж бичигт Япон, Украины тал гарын үсэг зуржээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы шинжээчид орон суууцыг сэргээн босгох, ус дамжуулах, цэвэр бохир усны шугам болон тээврийн дэд бүтцийг сэргээх, дунд сургуулиудыг хөгжүүлэх туршлагаа хуваалцах юм байна. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол Японд болсон бөгөөд Японы талаар Сэргээн босголтын сайд Хиромити Ватанабэ, Украины сэргээн босголтын сайд Александр Кубраков нар гарын үсэг зуржээ.
Япон улс өмнө нь 7,6 тэрбум долларын тусламжийг Украинд үзүүлсэн. Түүнчлэн хөнөөх зориулалтгүй цэргийн тусламж буюу сум үл нэвтлэх хантааз, дуулга, ачааны машин, хуурай хүнсийг Япон нийлүүлж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |