Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Оросын хүнд гэмт хэрэгтнүүд дайнд оролцвол ялаас нь чөлөөлнө
2023-06-20

ОХУ, Украины хооронд дайн эхэлснээс хойш хоёр тал хоёул бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амссан тул армийн бүрэлдэхүүнээ нөхөхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж байна. Орост эрүүгийн хэрэгтнүүдийг хөлсний цэргээр татаад жил гаруй болсон, улмаар энэ ажлаа хуулиар баталгаажуулахаар болсон.

 

Тодруулбал, Орост дайнд оролцсон хүмүүс ихэнх хүнд гэмт хэргээс мултрах боломжтой болох талаар тусгасан хуулийн төслийг хэлэлцэж байна. "Важные истории" сонины мэдээлснээр, алан хядах ажиллагаа, хүн барьцаалах, зэвсэгт бүлэглэл байгуулах, түүнд оролцох, төрөөс урвах, тагнуул хийх, зэвсэгт бослого, хорлон сүйтгэх ажиллагаа, алан хядах ажиллагаанд уриалах, экстремист бүлэглэл байгуулах зэрэг гэмт хэргээс бусад хүнд төрлийн гэмт хэрэгт татагдсан хүмүүс дайнд оролцсон тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар энэ хуулийн төсөлд тусгажээ. 

 

Хуулийн төсөлд тусгаснаар ял сонссон болон ялын тогтоолоо хараахан сонсоогүй байгаа хоригдлуудыг ч өршөөлд хамруулах гэнэ. Ингэснээр олон мянган хүн хорих газраас суллагдан дайнд явах боломжтой болох бөгөөд 2022 оны эхний зургаан сарын байдлаар гэхэд л Орост 274 мянган хүн ял сонсож байжээ. Түүнчлэн 2022 оны есдүгээр сарын 21-нээс хойших хугацаанд хэрэг үйлдсэн цэргийн алба хаагчдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал тавьсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ура:
Гайхалтай, манай ах нар хол явна шүү
2023-06-20