Рhonographic Performance Limited (PPL) компани дуучин Эд Шираныг Их Британийн 2022 оны хамгийн алдартай уран бүтээлчээр тодруулжээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна.
Сүүлийн найман жилийн хугацаанд Эд Ширан зургаа дахь удаагаа Британийн хамгийн алдартай уран бүтээлчээр тодорч байгаа нь энэ юм. Стриминг, радиогоор дамжуулах дуу, олон нийтийн газруудад нэр нь дурдагдаж байгаа зэрэг үзүүлэлтүүдээр Эд Шираныг хамгийн алдартай дуучин хэмээн тодруулжээ. Тэрбээр 2021 онд шинэ цомог гаргасан нь 900 мянга гаруй хувиар борлуулагдаж байв. Анх тэрбээр 2012 онд "+" цомог гаргаж, хамгийн алдартай уран бүтээлчдийн эхний тавд багтаж байлаа.
PPL компаниас гаргасан хамгийн алдартай уран бүтээлчдийн эхний 10 байрны хоёрдугаарт дуучин Дуа Липа бичигдсэн байна. Дижей Дэвид Гетта гуравдугаарт бичигдсэн бол Тейлор Свифт шилдэг 10-ын 10 дугаарт бичигджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |