Беларусийн тусгай албадад алба хааж байсан хүмүүс зэвсэгт бослого хийхээр хүмүүсийг Польшид сургаж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг The Times сонин дамжуулжээ.
Сонины сурвалжлагчид бэлтгэлд хамрагдаж буй хүмүүстэй уулзсан бөгөөд Минскэд эрх баригчдыг түлхэн унагах бэлтгэлд хэдэн зуун хүн хамрагдаж байгааг олж мэдсэн аж. Познаньд бэлтгэл дөнгөж эхлээд байгаа бол өөр бүлгүүд Польшид бэлтгэлээ эхлээд хэдэн сар болжээ.
"Бид энхийн замаар явах гэж хичээсэн. Гэвч манай улс цус асгаруулалгүйгээр эрх чөлөөгөө хэзээ ч олж чадахгүй нь" хэмээн бэлтгэлд хамрагдаж буй, Беларусийн нэгэн иргэн The Times сонинд ярьжээ. Энэ цэргийн бэлтгэлийг 2020 оны сонгуулийн дараа болсон олон нийтийн эсэргүүцлийн үеэр Беларусиас явсан, тусгай албадын алба хаагч байсан хүмүүсээс бүрдэх BYPOL бүлэглэл зохион байгуулж байгаа аж.
Энэ бүлэглэлийг Беларусийн эрх баригчид экстремист бүлэглэл хэмээн хүлээн зөвшөөрч байлаа. BYPOL бүлэглэлийнхэн Мачулищи нисэх буудал дээр Оросын Агаар сансрын хүчний А-50 онгоцны эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэнээ зарлаж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |