Зургадугаар сарын 17-ны өдөр Орос, Финландын хоорондын хилийг Финийн булангаар дамжин нэвтэрч, орогнол хүсчээ. Энэ талаар Финийн булангийн тэнгисийн эргүүлийн командын төвийн дарга Йона Кастрен мэдэгдсэнийг Yle дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын хоёр иргэнийг хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хил зөрчсөн хэргээр эргийн хамгаалалтын эргүүлүүд саатуулжээ. Харин хил зөрчигчид Финландаас орогнол хүссэн бөгөөд одоо холбогдох албаныхан энэ асуудлыг шалгаж байгаа юм байна. Улсын хил зөрчсөнд сэжиглэгдэж байгаа этгээдүүд орогнол хүссэн тохиолдолд гэм буруутайд тооцогддоггүй аж.
Финландын хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын иргэд Финландаас орогнол хүсэх гэсэн анхны тохиолдол энэ биш гэнэ. Өмнө нь, зургадугаар сард Өмнөд Карелийн тэнгисийн хилийг хууль бусаар нэвтэрсэн хоёр хүн саатуулагдсан бөгөөд тэд мөн л Финландаас орогнол хүсчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |