Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Британийн компани 3D принтерээр хэвлэсэн анхны пуужингийн хөдөлгүүрийг туршина
2023-06-19


Британийн хувийн сансрын компани болох Skyrora 3D хэвлэлийн технологийн тусламжтайгаар бүтээгдсэн анхны пуужингийн хөдөлгүүрийг турших ажлаа эхлүүлжээ. Энэ талаар Sky News суваг мэдээлсэн байна. 

 

3D принтерээр хэвлэгдсэн хөдөлгүүрүүдийг цаашид сансарт хөөргөх зорилгоор туршиж байгаа аж. Загварыг Шотландын Мидлотиан тойрогт, зуны туршид долоо хоног бүр турших юм байна. Туршилт бүрийн үеэр хөдөлгүүр 250 секунд ажиллах бөгөөд тойрог замд гарахын тулд ийм хугацаа шаардлагатай байдаг юм. 

 

Дэлхийд анх удаа 3D принтерээр пуужингийн хөдөлгүүр хэвлэн гаргасан  Британийн хувийн сансрын компани болох Skyrora энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд Их Британи болон Европын холбооны сансрын агентлагуудаас санхүүжилт авсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин