Путинийг дэмжсэн Африкийн орнуудад Финланд тусламж үзүүлэхгүй

Путинийг дэмжсэн Африкийн орнуудад Финланд тусламж үзүүлэхгүй

ОХУ Украинд дайн дэгдээснийг дэлхий нийт эсэргүүцэж байхад Африкийн зарим орон Оросыг дэмжсээр ирсэн. Харин Украины эсрэг дайн өдүүлсэн Оросыг дэмжиж буй Африкийн орнуудад Финландын шинэ засгийн газар тусламж олгохоос татгалзахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар шинэ засгийн газарт Гадаад худалдаа, хөгжлийн сайдын албан тушаал хаших Вилле Тавио мэдэгдсэнийг Yle суваг дамжуулжээ.

 

"Африкийн зарим орон Оросыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид тэднийг ажиглана" хэмээн Вилле Тавио мэдэгдсэн байна. Финландын шинэ засгийн газрын бүрэн эрх зургадугаар сарын 20-ны өдрөөс эхлэх юм. 

 

Финланд улс олон улсын байгууллага болон хөтөлбөрүүдээр дамжуулж жил бүр олон тэрбум еврог хөгжиж буй орнуудад тусламж болгон илгээдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Африк болон Төв Америкийн зарим орнуудад үзүүлэх тусламжаа багасгасаар ирсэн юм. Тухайлбал, 45 жилийн туршид тусламж илгээж байсан Замбид энэ тусламжийн. мөнгийг зүй бусаар ашиглаж байгаа нь илэрсний улмаас 2019 онд энэ улсыг шууд санхүүжүүлэхээс татгалзаж байв. Харин 2012 онд Никарагуад дарангуйлал тогтсон тул тусламжаа зогсоож байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
Зөв. Оросыг дэмжиж байгаа улс Оросоосоо тусламж авах хэрэгтэй
2023-06-20
Ард:
Хөнжлийнхөө хэрийг ч ойлгохгүй, адууныхаа билчээрийг ч мэдэхгүй. Хамрын доороо хагартайтай улс олон юм даа
2023-06-20
Адгийн дээрэнгүй хоцрогдсон хөршүүдтэй шүү бид
2023-06-20
Харин тийм ээ. Оросын цэрэг ороод ирвэл манайхан харин цэцэг бариад угтах юм байна гэж ойлгосон.
2023-06-20
Зөв хандлага:
Манайх яс юман дээрээ Казахстан, Киргизстанаас дор байгаа. Путиныг бараг дэмждэг гэхэд болно. Казахстан шиг ДНР, ЛНР ийг хүлээн зөвшөөрөхгүй гээд хэлчих зүрх байхгүй. Чацга царайлаад л байгаа. Одоо Zанданчесс Орост доншуучилж явна
2023-06-20
Харин тийм ээ. Оросын цэрэг ороод ирвэл манайхан харин цэцэг бариад угтах юм байна гэж ойлгосон.