Г.Занданшатар Холбооны зөвлөлийн дарга Матвиенкотой уулзжээ

Г.Занданшатар Холбооны зөвлөлийн дарга Матвиенкотой уулзжээ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эдгээр өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Тэрбээр зургадугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкотой уулзсан талаар Холбооны зөвлөлийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээлжээ. 

 

Уулзалтын үеэр ОХУ-ын Холбооны зөвлөл болон Монгол Улсын их хурлын хоорондын хамтын ажиллагааны комиссын журамд гарын үсэг зурсан байна. Энэ комиссыг Оросын талас тэргүүлэх даргаар Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Косачев томилогджээ. Хоёр талын хамтын ажиллагааны энэхүү комисс нь Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэж найдаж байгаагаа  Валентина Матвиенко илэрхийлсэн байна. 

 

"Монгол Улс бол Ази дахь Оросын ойрын хөрш, жинхэнэ стратегийн түнш. Бид олон талаар холбоо харилцаатай ажилладаг. Гэхдээ хамгийн чухал нь манай хоёр ард түмний хоорондын найрсаг харилцаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бид хамтдаа нацизм, милитаризмтай тэмцсэн дайчин нөхөрлөлийг бид дурсаж, хүндэлдэг" хэмээн Валентина Матвиенко мэдэгджээ.

 

Уулзалтын үеэр Гомбожавын Занданшатар Монголын парламентчид Оросын талтай бүхий л салбарт хамтран ажиллах, харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг онцолсон байна. Түнүчлэн энэ онд багтаан комиссын хурлыг зохион байгуулах шаардлагатай гэдэг дээр Г.Занданшатар, Валентина Матвиенко нар санал нэгдсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Взгляд сонины мэдээлснээр,  УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Төрийн думын дарга Вячеслав Володины урилгаар зургадугаар сарын 18-ны өдөр ОХУ-д очсон байна. Түүний айлчлал зургадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, "Улаанбаатар төмөр зам"-ын удирдлага багтаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аргагүй шүү дээ, Миеэ үасгийн эрхийн авуутаа яахаа мэдэхгүй бөөн юмнууд 1-т, урилгагүй оччихоод 2-т, ямар ч төсөл нтр байхгүй зүгээр л бөөн мөнгө зээлэхийг хүсэхээр хэн ч тэгнэ шт. дандаа буруугаа хэн нэгнээс хайна, үхэрнүүд
2023-06-20
Манай МАНгарууд 2016 онд засаг авангуутаа бага хүүтэй мөнгө олох юм болж очоод энэ авгайд амаа алгадуулсанаа мартсан бололтой. Хөрш улс руугаа Түрэмгий дайн өдүүлж буй улсад очиж хэрэггүй байсан юм даа. Дэлхийд муухай харагдаж байна
2023-06-20
Матвиенко гэдэг авгай тээр жил Монголд ирээд манай төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа та нар амалснаа биелүүлдэггүй нтр гээд тас загначихаад яваад өгсөн шүү дээ!! Яг л дээр үеийн Филатова авгай шиг!
2023-06-20
аргагүй шүү дээ, Миеэ үасгийн эрхийн авуутаа яахаа мэдэхгүй бөөн юмнууд 1-т, урилгагүй оччихоод 2-т, ямар ч төсөл нтр байхгүй зүгээр л бөөн мөнгө зээлэхийг хүсэхээр хэн ч тэгнэ шт. дандаа буруугаа хэн нэгнээс хайна, үхэрнүүд