Лондон хотын захиргаанд хүйс заасан үгс ашиглахыг хоригложээ

Лондон хотын захиргаанд хүйс заасан үгс ашиглахыг хоригложээ


Их Британийн нийслэлийн захиргаа ажилтнууд дагаж мөрдөх ёстой шинэ дотоод журмыг гаргажээ. Энэ талаар AF агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ журмыг мөрдсөнөөр хотын захиргааны ажилтнууд хүмүүсийг "эрэгтэй", "эмэгтэй" гэж дуудаж болохгүй, харин "хүмүүс", "лондончууд" гэсэн үгс ашиглах ёстой болжээ. Түүнчлэн эмэгтэй хүн бүрт сарын тэмдэг байдаггүй гэдгийг журамд тусгаж, сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэгслийн хүртээмж байхгүй талаарх асуудал хөндөгдвөл "сарын тэмдгийн ядууралд өртсөн хүмүүс" гэсэн үг ашиглаж, зарим транс эрчүүдэд ч сарын тэмдэг үзэгдэх боломжтой гэдгийг анхааруулжээ. 

 

Мөн энэ шинэ журамд цагаачдын талаар ч тусгасан байна. Энэ журам хэрэгжсэн мөчөөс эхлэн цагаачдыг "хууль бус" гэж нэрлэж болохгүй, харин "баримт бичиггүй этгээдүүд", эсвэл "цагаачлалын найдвартай бус статустай этгээдүүд" хэмээн нэрлэх аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oliviastephen02:
I have a testimony to share. Having my ex husband back has brought great joy in my life. My husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that darted me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together today, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have marriage or relationship problem to contact Dr Excellent now he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-06-19