Аргентины хөлбөмбөгийн шигээ багийн гишүүн Лионель Месси үндсэн орлогоосоо гадна нэмэлтээр олон сая доллар олох гэрээ байгуулжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд аялал сурталчлах гэнэ.
The Mirror сонины мэдээлснээр, Лионель Месси олон нийтийн сүлжэнд Саудын Арабын аялал жуулчлалыг сурталчилсныхаа төлөө 25 сая орчим доллар олох боломжтой болжээ. Түүнтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд Месси гэр бүлийнхэнтэйгээ хамт Саудын Арабаар аялахдаа энэ талаараа тодорхой хэштегтэйгээр олон нийтийн сүлжээндээ пост оруулах аж. Мессигийн постуудад Саудын Арабыг харлуулах ямар ч үг өгүүлбэр байж болохгүй гэж гэрээнд тусгажээ.
Энд дуулгахад, зургадугаар сарын наймны өдөр Месси Америкийн "Интер Майами" клубтэй гэрээ байгуулсан талаарх мэдээлэл гарсан. Тэрбээр хоёр улирлын дараа энэ клубийг орхих боломжтой. Талууд гэрээг сунгах бол хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар тохиролцох ёстой юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |