Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Амазон, Хилтон зэрэг томоохон компаниуд Украины дүрвэгчдэд ажил олгоно
2023-06-20

Амазон, Хилтон, Марриотт зэрэг 40 гаруй том компани Европ дахь Украины олон мянган дүрвэгчид ажил олоход нь тусална гэж даваа гарагт мэдэгдлээ. 

 

Tent Partnership for Refugees буяны байгууллагын мэдээлснээр, даваа гарагт Парис хотноо 41 компани Европт байгаа дөрвөн сая дүрвэгч, тэр дундаа Украины дүрвэгч эмэгтэйчүүдэд ажил олох, шинэ мэргэжил эзэмшихэд нь тусална хэмээн амласан байна.

 

Hilton болон Marriott International зэрэг зочид буудлын сүлжээ болон өөр хэд хэдэн компани 13680 дүрвэгчийг ажилд авахаар амласан бол Adecco, ManpowerGroup болон Randstad зэрэг хөдөлмөр зуучин томоохон компаниуд 152 мянган дүрвэгчийг ажилд зуучлахаар болсон бол өөр нэг групп 86 мянган дүрвэгчийг шинэ ажил мэргэжилд сургахаар болжээ. Зөвхөн Амакон гэхэд л Европ дахь салбарууддаа 5000 дүрвэгчийг ажилд авахаар болсон байна. 

 

Европт Амазон компанийн салбаруудад 200 мянган хүн ажилладаг, шинэ ажилтнууд нь захиалга хүлээн авах зэрэг доод түвшинд ажилладаг бол Украины дүрвэгчид мэргэжил, боловсролтой бол тэднийг албан тушаал ахих боломж хүлээж байгаа гэж компанийн удирдлагууд мэдэгджээ.

 

НҮБ-ын мэдээллээр, Европын орнуудад өдгөө Украины зургаан сая орчим дүрвэгч байгаагийн дийлэнх олонх нь хүүхэдтэй эмэгтэйчүүд байгаа гэнэ. Тэд ажил олоход хүндрэлтэй, мөн хүүхдээ асрах шаардлагатай тул хөдөлмөр эрхэлж, амин зуулгаа залгуулах боломжгүй байдаг гэж төрийн бус байгууллагууд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ази хүмүүсийг ажилд авах уу арьс өнгөөр ялгана европчууд
2023-06-20
Дэлхийн бүхий л дэвшилтэт, ардчилсан улсууд, байгууллагууд украиныг дэмжиж байна. Адгийн шаарууд оросыг дэмждэг, үүнд монгол усан толгойт, төгцөгүүд багтана
2023-06-20