Коронавирусийн улмаас Лондонгийн нисэх буудлын олон нислэгийг цуцалжээ
2023-09-26

Их Британийн хоёр дахь том нисэх буудал болох Гатвик дээр олон нислэгийг цуцалж, хойшлуулжээ. Энэ нь коронавирусийн халдвартай холбоотой гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гатвик нисэх буудлын агаарын диспетчерүүдийн дунд коронавирусийн халдвар тархаж, улмаар ажлаас чөлөө авсны улмаас нислэгийг зохицуулах боломжгүй болж ийнхүү олон нислэгийг цуцалжээ. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд Гатвикийн нисэх буудлын хэвийн үйл ажиллагаа алдагдсан хоёр дахь тохиолдол бөгөөд нийтдээ 8000 орчим зорчигчийн нислэг цуцлагдаж, хойшлогдсон байна. 

 

Өмнө нь агаарын диспетчерүүд дутагдсаны улмаас 40 гаруй нислэгийг цуцалж, хойшлуулж байв. Харин наймдугаар сарын сүүлээр Британийн агаарын трафикийн хяналтын удирдлагын газрын системд техникийн саатал гарсны улмаас 2000 гаруй нислэг цуцлагдаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ариунаа:
Номингийхон ч ялгаагүй луйварчин хулгайч наршдээ
2023-09-26
Kkk:
Хэзээний мэдээ вэ
2023-09-26
Одоо ингээд намар болохоор ковид дахин дэгдэх магадлалтай учир манайхан маскаа сайн зүүж баймаар байна шүү!!!
2023-09-26
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-26
Ариунаа:
Номингийхон ч ялгаагүй луйварчин хулгайч наршдээ