Ираны Хормозган мужийн Бендер-Аббас хотод байх газрын тос боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Энэ талаарх мэдээллийг Tasnim агентлаг дамжуулсан байна.
Газрын тос боловсруулах нэг цехэд төлөвлөгөөт ажилд гүйцэтгэх үеэр хий алдагдаж, улмаар хийн конденсат дэлбэрсэн гэж үйлдвэрийн захиргаа мэдэгджээ. Энэ ослын улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтсэн байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрт есдүгээр сарын 22-ны өдөр дэлбэрэлт болсон ч энэ талаарх мэдээллийг даваа гарагт л хэвлэлүүд мэдээлжээ. Дэлбэрэлт болсон нь газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэж эх сурвалж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |